COVID-19 UPDATE: NSW ШӨНИЙН ХОРИОГ ЦУЦАЛЖ, VICTORIA МУЖИЙН BALLARAT ХӨЛ ХОРИОНД ДАХИН ОРЛОО

Members of the public wear face masks as they go about their daily lives in Marrickville, Sydney, Wednesday, September 15, 2021. Source: AAP Image/Bianca De March

9-р сарын 15-ны өдрийн байдлаарх COVID19 холбоотой мэдээллийг хүлээн авна уу.

ТОВЧХОН:

  • NSW мужийн 16 дээш насны хүн амын 47.5 хувь нь 2 тун вакцинаа хийлгэжээ
  • VIC мужийн Shepparton хөл хорионоос гарна
  • ACT хүн амын 75 хувь нь эхний тунгаа хийлгэлээ
  • Queensland-д дотоод халдвар гараагүй

NEW SOUTH WALES 

Өнгөрсөн 24 цагт нийт 1,259 шинэ халдвар бүргэгдэж, 12 хүн нас баржээ. 

Тус мужийн хүн амын 80 хувь нь вакцины эхний тунгаа хийлгэсэн байна.

Мужийн засгийн газрын гаргасан төлөвлөгөө ёсоор хүн амын 70 хувь нь 2 тун вакцинаа бүрэн хийлгэсэн үед одоо байгаа хөл хориог цуцлах юм. Өнөөдрийн байдлаар 47,5 хувь байна.

Хэдийгээр вакцинжуулалт сайн явж байгаа ч иргэд, ялангуяа Сиднейн баруун хэсгийн оршин суугчид хамгаалалтаа сулруулахгүй байхыг мужийн сайд Gladys Berejiklian анхааруулжээ.  

Өнөө оройноос эхлэн халдвар ихтэй гэгдэж байгаа 12 LGA-д шөнийн хөл хориог цуцалж байна.

Та энд дарж, вакцины захиалгаа  өгөөрэй. 

VICTORIA

Нийт 423 халдвар гарч, хоёр хүн нас баржээ.

Greater Ballarat хот өнөө оройноос эхлэн 7 хоногийн хөл хорионд эргэн орж байна. Тэнд шөнийн цагаар гадагш гарахгүй байхаас бусад бүх дүрэм нь Мельбурны хөл хориотой ижил байх ажээ.

Харин Shepparton-д сүүлийн 3 өдөр халдвар гараагүй учраас өнөө шөнөөс эхлэн хөл хориог цуцалж байна.

Нэг жолоочоос халдвар илэрсэн учраас мужийн орон нутгаар явдаг галт тэрэгний үйлчилгээ зогссон байна. Гэхдээ оронд нь V/Line үйлчилгээнд гарчээ.

Та өөрт ойр вакцин хийлгэх байрлалыг энд дарж олоорой.

AUSTRALIAN CAPITAL TERRITORY

Нийт 13 шинэ халдвар гарсаны 8 нь халдвартай үедээ гадуур явж байжээ.

Мужийн сайд Andrew Barr “Мужийн 12-оос дээш насны хүн амын 75 хувь нь вакцины эхний тунгаа хийлгэсэн байх зорилтдоо өнөөдөр хүрнэ” гэсэн байна.

Тус мужийн хувьд өчигдөр хөл хориог дахин 4 долоо хоногоор сунгасан.

Та энд дарж вакцинаа захиалаарай.                                                                                                 

ӨНГӨРСӨН 24 ЦАГТ АВСТАРЛИД:

  • Northern Territory -ийн COVID-ын эсрэг Stage 3 төлөвлөгөөний дагуу өндөр эрсдэлтэй нөхцөлд ажилладаг хүмүүс вакцинд заавал хамрагдах ёстой боллоо.

ТУСГААРЛАЛТ, МУЖ ХООРОНД ЗОРЧИХ, ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ ЭМНЭЛЭГ БОЛОН ГАМШГИЙН ҮЕИЙН ТУСЛАМЖ АВАХ МЭДЭЭЛЛИЙГ ДООРХ ХОЛБООСУУДААР ОРЖ АВААРАЙ. 

NSW Travel & transport and Quarantine
VIC 
Travel permitOverseas travellers and Quarantine
ACT 
Transport and Quarantine
NT 
Travel and Quarantine
QLD 
Travel and Quarantine
SA 
Travel and Quarantine
TAS 
Travel and Quarantine
WA 
Travel and Quarantine

ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ БАЙРШЛУУД:

NSW 
Victoria 
Queensland 
South Australia 
ACT 
Western Australia 
Tasmania
Northern Territory 


ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ТУСЛАМЖ АВАХ ХОЛБООС МУЖ, БҮС НУТАГ БҮРЭЭР:

NSW 
Victoria 
Queensland 
South Australia 
ACT 
Western Australia 
Tasmania
Northern Territory