ТУСГААР ТОГТНОЛ, ХЭЛЭЛЦЭЭР, ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДӨХ: АUSTRALIAN DAY- ЯАГААД ГАШУУДЛЫН ӨДӨР БОЛОВ

Watu washiriki katika maandamano ya "siku ya uvamizi" kwenye siku kuu ya Australia mjini Melbourne 26 January, 2018. Source: Getty

Тэртээ 1788 оны 1-р сарын 26-ны өдөр Английн колоничлогчид Австралийг өөрийн улс хэмээн зарлаж, энэ өдрийг Австралийн өдөр гэж тунхагласан. Гэхдээ энэ нэрний тухайд маргаан дагуулсаар ирсэн. Нутгийн уугуул иргэд болох Аборижинал болон Торрес хоолойн арлын ард түмний хувьд баярлах өдөр биш. Тэд 150 жилийн дараа буюу 1938 онд энэ өдрийг гашуудлын өдөр хэмээн нэрлэж, сүүлийн үед “халдлагын өдөр” эсвэл “амьд үлдэхийн төлөөх өдөр” хэмээн тайлбарлах болсон юм.

Ийнхүү энэ өдрийн тухай маргааны гол шалтгаан нь тусгаар тогтнолын тухай ойлголт юм. Австралийн уугуул иргэдийн хувьд газар нутаг, боловсрол, хууль тогтоомж, бодлого, эрүүл мэнд зэрэг нь тэдний тусгаар тогтнол бөгөөд Европчууд ирэхээс өмнө, өнөө ч өөрчлөгдөөгүй хэвээр.

Гэхдээ нутгийн уугуул иргэдийн дунд тусгаар тогтнолын тухай үзэл бодлын зөрүү байсаар ирсэн.

Australians Celebrate Australia Day As Debate Continues Over Changing The Date
Australians Celebrate Australia Day As Debate Continues Over Changing The Date
Getty Images

‘Recognition’

Австралийн үндсэн хуулийг уугуул иргэдийг хүлээн зөвшөөрөхөөр өөрчлөх нь тэдний хувьд хамгийн чухал зүйл. 1980-аад оноос хойш гаргасан тайлан, зөвлөмжүүдийг нэгтгэн гаргасан ‘The Uluru Statement from the Heart’ бол тэдний хүсэл, хүрэх алсын хараа нь гэж болно. Энэхүү тунхаглал нь Дуу хоолой, Хэлэлцээр, Шударга үнэн гэсэн гурван чиглэлд бүтцийн шинэчлэл хийхийг санал болгож байгаа. 

Uluru Statement-ыг олон нийтэд хүргэх кампанит ажлын найруулагч Dean Parkin парламентад дуу хоолойг хүргэхээр ажиллаж байна.

0:00

"Бидний гол хүсэл зорилго бол 100 хувь Uluru Statement. Үүнийг Аборижинал болон Торрис хоолойн арлын иргэдийн 250 төлөөлөгчид олон өдөр зөвлөлдөж баталсан юм. Энэ нь Австралийн уугуул иргэд болон Австрали улс хооронд тусгаар байдлаа алдалгүйгээр эвлэрэлд хүргэхийн тулд үнэн, шударга ёс, бие даасан байдал дээр тулгуурласан харилцааг бий болгох зорилготой билээ. 

‘Voice’

Австралийн уугуул иргэдийг Үндсэн хуульд хүлээн зөвшөөрүүлэх зорилго нь тэдэнд нийгэмд хамаатай асуудалд нөлөөлж, шийдвэр гаргах боломжийг олгох "дуу хоолой" болох юм.

Австралийн уугуул иргэдийн асуудал эрхэлсэн сайд Кен Вайттын санал болгосны дагуу Парламентад биш Засгийн газарт дуу хоолой хүргэх болох төлөөллийн байгууллагыг бий болгосноор энэ зорилтдоо хүрч болно гэж зарим хүмүүс үзэж байна.

“Та парламентад дуу хоолойгоо хүргэж болно. Харин засгийн газар бол тухайн үед нам байснаас үл хамааран тэд л бодлого тодорхойлж, хууль тогтоомжийг нэвтрүүлдэг эрх мэдэлтэй байдаг учраас Засгийн газарт дуу хоолойгоо хүргэх нь илүү чухал гэж ноён Ken Wyatt хэлэв.

Minister for Indigenous Australians Ken Wyatt speaks to the media during a press conference at Parliament House in Canberra, Tuesday, August 17, 2021.
Minister for Indigenous Australians Ken Wyatt speaks to the media during a press conference at Parliament House in Canberra, Tuesday, August 17, 2021.
AAP Image/Lukas Coch

‘Treaty’

Бас нэг томоохон маргаантай үзэл баримтлал бол Хэлэлцээр. Засгийн газар болон уугуул иргэд хоорондын албан ёсны хэлэлцээр хийж, Их Британид эзлэгдсэнээс өмнө уугуул болон Торресийн хоолойн арлын үндэстнүүд оршин тогтнож байсныг хүлээн зөвшөөрүүлэх явдал юм.

Тийм ч учраас Аборижинал болон Торрис хоолойн арлын иргэдийн төлөөлөл 2017 онд Уугуул иргэдийн чуулганыг хийж, Улуру тунхаглалыг газар нутгийнхаа зүрхнээс өлгийдөн авсан юм. 60 мянган жилийн турш энэ газар шороог эзэмшиж байгаа хүмүүс сүүлийн 200 жилийн дотор л мөхчих юм гэж үү. Бид дэлхий дээрх хамгийн хавчигдал хүмүүс болоод байна. Тиймээс бид иргэдээ хүчирхэгжүүлж, өөрсдийн хууль ёсны газраа авахыг хүсч байна. Уугуул иргэдийн дуу хоолойг үндсэн хуульд шигтгэн бэхжүүлэхэд дуу хоолойгоо нэгтгэхийг уриалж байна хэмээн энэ тунхаглалд дурдсан байдаг.

Та энэ тунхаглалыг монгол хэлээр ЭНД-ээс сонсоорой.

Тунхаглалыг гаргахад оролцож байсан одоо Австралийн ногоонуудыг төлөөлж Виктория мужийн төлөөлөгчөөр ажиллаж байгаа Lidia Thorpe, Lidia Thorpe Gunnai and Gunditjmara нар энэ тунхагыг орхиж байгаагаа мэдэгдсэн юм.

Lidia Thorpe
Senator Lidia Thorpe during a smoking ceremony at the Aboriginal Tent Embassy at Parliament House in Canberra.
Getty Images

Тэрээр овог, үндэстэн бүрийг хамарсан зөвлөлдөх үйл явц байх ёстой гэж үздэг.

Аборижинал ба Торресийн хоолойн арлын зарим залуус бүх нийтийн санал асуулга явуулах эсвэл Үндсэн хуулийг хүлээн зөвшөөрөх санааг үгүйсгэдэг. Яагаад гэвэл тэд колоничлолыг хүлээн зөвшөөрөхийг эсэргүүцдэг. Тэдний үзэж байгаагаар колонийн харьяалал нь уугуул ард түмний бүрэн эрхт байдал, өөрсдийгөө тодорхойлох угсаатны эрхтэй зөрчилддөг.

Тэд олон удаагийн тэмцэл өрнүүлж байсан ба Аборижиналуудын эсэргүүцлийн дайчид буюу ДАЙН гэж нэрлэгддэг.

Protest against Australia Day in Melbourne
Indigenous activists and supporters protesting in Melbourne on 26 January 2019.
Getty Images

Аборижинал ард түмэн бэлгэдлийн байдлын хүрээн зөвшөөрүүлэх эсвэл утга учиртайгаар хүлээн зөвшөөрүүлэх хоёрын хооронд сонголт хийх боломжтой гэж үзэж байгаа бүлэг ч бас бий. Тэдний нэг бол Тасманийн уугуул нутгийн зөвлөлийн дарга Michael Mansell юм.

Холбооны засгийн газар үндэсний, бүс нутаг, орон нутгийн түвшинд ажилладаг абориген иргэдэд зориулсан "Дуу хоолой"-г хамтран боловсруулах зорилгоор гурван зөвлөх байгууллагыг нэгтгэсэн.

Scenes In The Winter Light Of Australia
The red rock face of Uluru at sun set, the sacred home for thousands of years of the Yankunytjatjara and Pitjantjatjara people in the central Australian desert.
Getty Images AsiaPac

Энэ байгууллагыг тэргүүлдэг Tom Calma тайлбарлахдаа холбооны засгийн газарт хэд хэдэн өөр загвар танилцуулах бөгөөд дараа нь "дуу хоолой" ямар хэлбэртэй байхыг тодорхойлох нь тэдний гол зорилго гэлээ.

 

This story is also available in other languages.