SBS МОНГОЛ ХЭЛЭЭР

Mongolian: The Uluru Statement from the Heart

Source: Jimmy Widders Hunt

Аборижинал болон Торрис хоолойн арлын иргэдийн төлөөлөл 2017 оны 5-р сард Улуру хадны ойролцоо Уугуул иргэдийн үндсэн хуулийн чуулганыг хуралдуулж Улуру тунхаглалыг газар нутгийнхаа зүрхнээс өлгийдөн авсан юм. Тус тунхаглал нь уугуул иргэдийн эрхийг Австралийн үндэс хуулиар хүлээн зөвшөөрүүлэх зам болох бөгөөд Дуу хоолой, Хэлэлцээр, Шударга үнэн гэсэн гурван чиглэлд бүтцийн шинэчлэл хийхийг санал болгож байгаа. Уугуул иргэдийн бүсийн 13 удаагийн зөвшилцөлөөс загварчлан хэрэгжүүлсэн хоёр жилийн нарийн төлөвлөгөөт харилцан зөвшилцлийн үндсэн дээр энэхүү тунхаглалыг Аборижинал болон Торрис хоолойн арлын иргэдийн 250 төлөөлөгч баталсан юм. Энэ нь Австралийн уугуул иргэд болон Австрали улс хооронд тусгаар байдлаа алдалгүйгээр эвлэрэлд хүргэхийн тулд үнэн, шударга ёс, бие даасан байдал дээр тулгуурласан харилцааг бий болгох зорилготой билээ.

2017 онд бид өмнөд тэнгэрийн булан бүрээс цуглаж Үндэсний үндсэн хуулийн чуулганаар энэхүү тунхаглалаа зүрх сэтгэлээрээ өлгийдөн авсан юм: Манай Аборижинал болон Торрес хоолойн арлын омгууд нь Австрали тив болон түүний хөрш зэргэлдээ арлуудын анхны тусгаар үндэстнүүд байсан бөгөөд өөрсдийн хууль , уламжлалыг даган амьдарцгааж байв.  Үүссэн цагаасаа хойш өвөг дээдсүүд маань соёл уламжлалынхаа дагуу,  ‘балар эртний цаг үеэс’ хойших нийтлэг хууль болон 60 мянган жилийн тэртээх шинжлэх ухаанаар амьдарч ирсэн юм. Тусгаар байдал  гэдэг нь сүнслэг ойлголт билээ: энэхүү өв уламжлагдан ирсэн холбоос нь газар шороо буюу ‘байгаль эх’ болон Австралийн уугуул иргэд хооронд орших бөгөөд бид төрсөн газар шороондоо эргэн шингэж нэг л өдөр өөрсдийн өвөг дээдэстэйгээ уулзах ёстой. Энэ холбоос л газар шороогоо өмчлөх, өөрөөр хэлбэл тусгаар байдлын маань үндэс болж байдаг билээ. Энэ бүхэн хэзээ ч мартагдаж, алга болоогүй бөгөөд хаан ширээний тусгаар байдалтай зэрэгцэн оршсоор байгаа. Өөрөөр  яаж ч байхсан билээ? 60 мянган жилийн турш энэ газар шороог эзэмшиж байсан хүмүүс болон энэ ариун холбоос сүүлийн 200 жилийн дотор л дэлхийн түүхээс арчигдчих юм гэж үү? Харин ч үндсэн хуульд амин чухал өөрчлөлтүүдийг хийж, бүтцийн шинэчлэлийг хэрэгжүүлснээр энэхүү эрт дээр үеийн тусгаар байдал маань Австралийн үндэстэн гэдэг утгаараа илүү сайн илэрхийлэгдэнэ гэдэгт итгэж байна. Харьцуулаад харвал бид дэлхий дээрх хамгийн хавчигдмал хүмүүс болоод байна. Бид төрөлхийн гэмт хэрэгтнүүд биш. Хүүхдүүд маань урьд хожид байгаагүй олноороо биднээс хөндийрч байна. Бид тэднийг хайрлаагүйгээс энэ байдал үүсээгүй нь лавтай. Бас бидний ирээдүйн найдвар болсон залуу үе маань гутамшигтай олноор хорих газар зүдэрч сууна. Эдгээр хямрал нь бидний асуудлуудын суурь бүтцийг тодруун хэлж өгөөд байна. Энэ бол бидний хүчин мөхөс буйн зүдгүүр юм. Иймд бид үндсэн хуулийн өөрчлөлтөөр иргэдээ хүчирхэгжүүлж өөрсдийн хууль ёсны газраа авахыг хүсэж байна. Бид өөрсдийн хувь заяа, хүүхдүүдээ гартаа атгах эрх мэдэлтэй болбол цаашид хөгжин дэвжих болно. Тэд хоёр өөр ертөнцөд зэрэг орших бөгөөд тэдний соёл уламжлал нь эх орондоо өгөх бэлэг нь байх болно. Уугуул иргэдийн Дуу хоолойг үндсэн хуульд шигтгэн бэхжүүлэхэд бид уриалан дуудаж байна.Макаррата бол бидний үйл хэргийн дээд оргил юм: зовлонгийн дараах нэгдэл. Энэ нь Австралийн ард түмэнтэй шударга, үнэн харилцааг бий болгож, тусгаар байдал, шударга ёсноо түшиглэсэн ирээдүйг үр хүүхэддээ үлдээх бидний хүсэл тэмүүллийг харуулах болно. Бидний түүхийн үнэнийг хэлж, Засгийн газар Уугуул иргэд хооронд хэлэлцээр байгуулах явцыг Макарратагийн Комисс хянаж байхыг бид хүсэж байна. 1967 онд бид хүн гэж тооцогдсон, харин 2017 онд бид дуу хоолойгоо хүргэхийг зорьж байна.  Бид суурьшлын газруудаа орхин уудам  эх орноороо нүүдэллэн амьдрах болно. Харин Австралийн ард түмний ирээдүйн сайн сайхны төлөөх хөдөлгөөнд бидэнтэй хамт алхахад таныг урьж байна.

Улуру харилцан зөвшилцлийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл та www.ulurustatement.org эсвэл ilc@unsw.edu.au гэсэн хаягаар UNSW дахь Уугуул иргэдийн Хуулийн төвд шуудан илгээгээрэй.

Австрали даяарх Уугуул иргэд өөрчлөлтийн санаачилгуудыг хэлэлцэж, олон янзын үзэл бодлын дуу хоолой болсон  Улуру Тунхаглалыг өлгийдөн авсан үйл явцын талаар илүү ихийг мэдэж аваарай.

Улс даяар өрнөж буй харилцан яриаг Соёл болон хэлээрээ ялгаатай нийгэмлэгүүдэд үргэлжлүүлэн хүргэхийн тулд  SBS Зүрхнээс гарсан Улуру Тунхаглалыг 63 хэл дээр хөрвүүлээд байна. 

Coming up next

# TITLE RELEASED TIME MORE
Mongolian: The Uluru Statement from the Heart 04/11/2020 04:05 ...
HEESCO: АВСТРАЛИД ИРСЭН АНХНЫ МОНГОЛЧУУДЫН ТҮҮХ ҮНЭХЭЭР ӨВӨРМӨЦ, СОНИН 04/12/2021 24:00 ...
ОРШИН СУУХ ХӨТӨЧ: АЖЛЫН БАЙРАН ДАХЬ ЯЛГАВАРЛАХ ГАДУУРХАЛТ ГЭЖ ЮУ ВЭ 03/12/2021 06:20 ...
ГАВАА: АВСТРАЛИД ИРЛЭЭ. ШИНЭ АЖИЛ, УРАН БҮТЭЭЛДЭЭ ОРЛОО 26/11/2021 15:43 ...
HEESCO: АВСТРАЛИЙН ТҮҮХИЙГ ХАРУУЛСАН БҮТЭЭЛ ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА 19/11/2021 11:42 ...
ОРШИН СУУХ ХӨТӨЧ: АВСТРАЛИД ӨӨРИЙН ЖИЖИГ БИЗНЕСЭЭ ЯАЖ ЭХЛҮҮЛЭХ ВЭ 16/11/2021 05:59 ...
МОНГОЛД ГАЦСАН МОНГОЛ 12/11/2021 08:59 ...
ОРШИН СУУХ ХӨТӨЧ: АВСТРАЛИЙН ХАМГИЙН НИЙТЛЭГ СПОРТЫН ТӨРЛҮҮД 09/11/2021 06:33 ...
ОРШИН СУУХ ХӨТӨЧ: ЯАГААД АВСТРАЛИД АРЬСНЫ ХАВДАР ИХ ТОХИОДОГ ВЭ, ЯАЖ ХАМГААЛАХ ВЭ 05/11/2021 08:09 ...
BUKHU: ARIA AWARD-ЫН ШИЛДЭГ 5-Д ОРСОНДОО МАШ ИХ БАЯРТАЙ БАЙНА 02/11/2021 16:04 ...
View More