Австралийн өдрийн талаар таны мэдвэл зохих 10 зүйл

Улс төрийн шинж чанар өндөр өдөр болох 1-р сарын 26 тохиож буйтай холбогдуулж дараах түүхийн баримтуудыг бэлтгэлээ (Анхдугаар флотоос цаадах зүйлс)

Australia Day In Melbourne

Australia Day celebrations on 26 January 2014 in Melbourne, Australia. Source: Getty Images AsiaPac

1. Үүнийг мэдэх хэрэгтэй... Анхдугаар флот 1-р сарын 26-нд ирээгүй

Гадаадад хорих колони байгуулах зорилгоор Англиас хөдөлсөн Анхдугаар усан флот 1788 оны 1-р сарын 18-20 хооронд Ботани эрэгт хүрэлцэн ирсэн байдаг.

Тэд газардсаныхаа дараагаар колони байгуулахад тохиромжтой газрыг хайж эхэлсэн бөгөөд 1-р сарын 25-нд Сиднейн тэнгисийн булан хүртэл аялсан байна. Харин нэг өдрийн дараа буюу 1-р сарын 26-ны өдөр Сэр Артур Филипс усан цэргийн цомхон бүрэлдэхүүний хамт энэхүү газар нутгийг III Жорж Хааны нэрийн өмнөөс өөрийн газар нутаг хэмээн тунхаглажээ.

2. Үүнийг мэдэх хэрэгтэй... Аборижинал хүнийг ялтантай гэрлэхийг анх зөвшөөрсөн өдөр нь 1-р сарын 26-нд тохиож байв

Роберт болон Мариа Лок нар 1824 оны 1-р сарын 26-нд Параматтад гэрлэж байжээ. Тэдний гэрлэлт 1-р сарын 26-нд тохиосон нь "Австралийн өдөр"-тэй ямар ч холбоогүй бөгөөд тохиолдол төдий байсан гэнэ. Мариа Лок бол Австралийн болон Аборижиналуудын хувьд түүхэн хүмүүсийн нэг юм.

Мариа нь Даругчуудын Бүүнүүбэронгал омгийн хүн юм. Тэрээр Яаррамунди буюу "Ричмонд овгийн ахлагч"-ийн охин бөгөөд Колибийгийн дүү билээ. Колибийгийн хувьд 1789 онд Бэннилонгийн хамтаар баривчлагдан Засгийн газрын байранд хоригдож байсан гэдэг (Колибий удалгүй оргосон).

Харин Мариагийн хувьд 1814 онд Параммата дахь Орон нутгийн боловсролын байгууллагад элсэн орсон анхны Аборижинал хүүхэд болж байсан ба 1819 он буюу 14 насандаа сурлагаараа үеийн 100 гаруй хүүхдээ тэргүүлэх болсон байна.

Тэрээр 1822 онд Бэннилонгийн хүү Дикитэй хуримласан ч нөхөр нь хэдхэн долоо хоногийн дараа өвчний улмаас нас нөхөчсөн байна. Үүнээс хойш Английн Норфлокоос гаралтай ял эдэж байсан мужаан Роберт Локтой гэр болжээ. Параммата дахь Гэгээн Жоны сүмд болсон тэдний хурим колонийн хэмжээнд Аборижинал-Британ хүмүүс албан ёсоор гэрлэсэн анхны тохиолдол болж байв. Тэдний гэр бүл улам өнөр болж 10 хүүхдийг төрүүлэн өсгөсөн байдаг.

Нөгөө талаараа Мариа нь Захирагч Макуаригаас гэрлэлтийн хишиг болгон хүртээхээ амласан газраа авахын төлөө уйгагүй заргалдаж байснаараа олонд илүүтэй танигдсан юм. Мөн тэрээр Захирагч Дарлингаас талийгаач ахынхаа Блэктаун дахь газрыг авах заргыг мөн өргөн мэдүүлсэн байдаг. Түүний заргууд ч амжилтад хүрч 1833 онд Ливерпүүлд 40 га газар эзэмших болсон ба үүнээс 10 жилийн дараагаар Колибийгийн 30 га газрыг мөн авч чаджээ. Энэ нь дан ганц эмэгтэй хүний хувьд ч бус Аборижинал эмэгтэй хүний хувьд 19-р зуунд газар эзэмшиж чадсан анхны тохиолдол гэдгээрээ түүхэн үйл явдал байсан юм.

1878 онд Мариаг нас барснаас хойш түүний газрыг үлдсэн есөн хүүхдэд нь өвлүүлэн өгсөн хэдий ч 1920 оноос хойш нийт Аборижиналчуудын өмч хэмээн үзэх болжээ. Үүнээс хойш хэсэг хугацааны дараа Аборижиналчуудыг Хамгаалах зөвлөлөөс энэхүү шийдвэрээ цуцалсан байдаг.

3. Үүнийг мэдэх хэрэгтэй...1888 онд тохиосон 100 жилийн ойгоор Хенри Паркс юу хэлж байв

Паркс (тухайн үед Шинэ Өмнөд Уэльсийн захирагч байв) 1888 онд тохиох 100 жилийн ойг тэмдэглэх ажлыг төлөвлөж байх зуураа Аборижиналчуудад зориулсан үйл ажиллагаа байгаа эсэх асуултад хариулах хэрэгтэй болсон байдаг. Тэрээр 'Бид тэднийг тонон дээрэмдчихсэн юм уу' гэсэн сөргүүлсэн асуултыг тавьсан нь хатуу хэдий ч үнэн хариулт байсан бөгөөд үүнийг нь өнөөгийн зарим улстөрчид одоог хүртэл хүлээн зөвшөөрөхгүй байдаг.

Тэрээр Зуун жилийн ойн цэцэрлэгт хүрээлэн буюу Centennial Parklands-ийг 'Шинэ Өмнөд Уэльсийн иргэдийн чөлөөт цагт зориулсан нийтийн талбай' болгон байгуулснаа зарласан нь түүний төлөвлөгөөний гол цөм байсан юм. Харин энэхүү олон нийтийн үйл ажиллагаанд Аборижинал хүмүүс оролцохыг хориглосон байдаг.

4. Үүнийг мэдэх хэрэгтэй... 1938 онд Австралийн өдрийн эсрэг Аборижинал хүмүүсийн томоохон эсэргүүцлийн жагсаал болж байсан ба үүнийгээ 'Гашуудлын өдөр' гэж нэрлэж байв

Чимээгүй жагсаал, эсэргүүцлийн тэмцлээр үргэлжилсэн нэгэн уулзалтын үеэр ийн мэдэгдсэн байдаг "Бид Австралийн Аборижиналуудыг төлөөлөн 1938 оны 1-р сарын 26-ны энэ өдөр Сидней хот дахь Австралийн танхимд хуран цуглаад байна. Энэ өдөр бол Цагаан хүмүүс манай газар нутгийг эзлэн түрэмгийлсний 150 жилийн ой тохиож байгаа. Өнгөрсөн 150 жилд цагаан хүмүүс бидэнд хэрхэн зүрх сэтгэлгүй хандаж ирснийг эсэргүүцэн бид энд ирээд байна. Аборижинал хүмүүсийг хамгаалж, боловсрол олгох хэмжээний шинэ хуулийг батлаачээ гэж өнөөгийн Австрали улсад хандаж байна. Бидний хүмүүсийг энэ нийгэмд эрх тэгш, иргэний бүтэн статустай болгох шинэ бодлогыг та бүхнээс хүсэж байна" гэжээ

1988 оны эсэргүүцлийн тэмцлийн үеэр 'Эзлэн түрэмгийллийн өдөр' гэсэн нэршил үндэсний хэмжээнд газар авсан ч энэ үед л анх удаа хэрэглэсэн эсэх нь тодорхойгүй байдаг. Мөн 1992 онд болсон "Амьд үлдсэн өдөр" концертын нэрний хувьд ч гэсэн тухайн үед л анх удаа хэрэглэсэн эсэх нь тодорхойгүй хэвээр байдаг.

5. Үүнийг мэдэх хэрэгтэй... 150 жилийн ойг тохиолдуулан Анхдугаар флотын эрэгт газардсан үйл явдлыг дахин дүрслэх арга хэмжээнд Аборижинал хүмүүсийг хүчээр оролцуулж байв

1938 онд зохион байгуулсан арга хэмжээнүүдийн нэг нь Ахмад Артур Филип эрэг дээр бууж газар нутгаа тунхагласан явдлыг дахин дүрслэн үзүүлэх явдал байсан юм.

Австралийн Үндэсний Музейн цахим хуудсаас харвал: 

Сиднейд оршин суугаа Аборижинал хүмүүс энэхүү үйл явдалд оролцохоос татгалзсан тул Мэниндийгээс хүмүүс авчирсан бөгөөд тэднийг дахин дүрслэх арга хэмжээ болох хүртэл Рэдфэрний Цагдаагийн байранд хорьж байсан байдаг.

Тухайн өдөр тэдгээр хүмүүсийг Британчуудаас айж цугтааж буйгаар дүрсэлсэн нь бодит үйл явдлаас зөрсөн баримт юм. Дахин дүрслэх үеийн дүрс бичлэгүүдээс харвал тэдгээр хүмүүс оролцох хүсэлгүй байсан нь илэрхий харагдана.
Bombardeo al Palacio de la Moneda el 11 de Septiembre de 1973
Bombardeo al Palacio de la Moneda el 11 de Septiembre de 1973

6. Yүнийг мэдэх хэрэгтэй...1972 оны 1-р сарын 26-нд Аборижиналчуудын элчин сайдын яамыг майханд байгуулж байв

1972 оны энэ өдөр дөрвөн Аборижинал хүн (Майкл Эндрерсон, Билли Грэйги, Берт Уиллиамс, Тони Күүри нар) нийлж Канберра дахь Парламентын ордны өмнөх ногоон талбайд наран шарлага газарт зориулсан саравч босгосон байдаг

Үүнийгээ 'Аборижиналчуудын элчин сайдын яам' хэмээн хаяглаж байсан бөгөөд энэхүү суултынхаа талаар Засгийн газраас Австралийн уугуул иргэдийг 'газар нутаг дээрээ харийн хүн' болгож байна. "Иймд бусад харийн хүмүүстэй адил бидэнд ч гэсэн элчин сайдын яам байх хэрэгтэй биз дээ" хэмээн Гэри Фоли хэлсэн байдаг.

7. Үүний мэдэх хэрэгтэй... 1988 оны 1-р сарын 26-нд Сидней хотод 40 мянга гаруй хүн жагссан нь 1970 оны Вьетнамын дайны эсрэг цуглаанаас хойших хамгийн том эсэргүүлийн жагсаал байв

Британичуудын колоничлол эхэлсэн 200 дахь жилийг тохиохолдуулж Аборижинал, Аборижинал бус хүмүүсийн нэгдсэн жагсаал Рэдферн Паркаас Хайд Парк хүрч, бүр цаашлаад Сидней Харбор хүртэл үргэлжилж байлаа.

Эдриан Расселийн 2014 онд найруулсан баримтат кинонд Австралийн 200 жилийн ой хийгээд Уугуул иргэдийн жагсаалын талаарх маргаантай болоод тэмдэглэгдэхүйц үйл явдлуудын талаар оруулсан байдаг. 88 гэх нэртэй энэ киногоор Австралийн түүхэнд үндэсний хэмжээний ач холбогдол бүхий мөчүүдийн хэдийд Аборижиналуудын дуу хоолойг гадуурхан үлдээж байсан талаар болон энгийн хүмүүсийн нэгдэл хэрхэн нийгмийн сэтгэл санааг өөрчилж байсан тухай орсон байдаг.

8. Энэ талаар мэдэх хэрэгтэй...Арчи Раучийн 1988 оны эсэргүүцлийн дуу болох 'Гараа татаад, газрыг минь өг'

A.B.Original-ийн 2016 оны хит дуу Австралийн өдрийн эсрэг мессеж агуулснаараа олон төрлийн маргааныг эхлүүлсэн. Гэвч олон хүмүүсийн хувьд #ChangeTheDate кампанит аянаас аль өмнө энэхүү өдрийг эсэргүүцэж иржээ.

Аборижиналчуудын газар нутаг, засгийн газрын хайхрамжгүй байдлын талаарх эсэргүүцлийн дуугаар бол Midnight Oil хамтлаг олонд танигдсан хэдий ч Арчи Раучийн 'Гараа татаад, газрыг минь өг' дуу нь 1988 онд тохиосон 200 жилийн ойн арга хэмжээ болон Австрали дахь арьс өнгөний үзлийг маш хүчтэй шүүмжилдэг билээ.

Дууны үг:

200 years is a long long time, 200 years we've been toeing the line but no more, we say no more, no we've got nothing to be happy for, no, no. What we need is our independence, something to keep for our descendants before it's too late, no there's nothing here for us in '88.

You might think that we already have too much, and you say the government has given us enough, but here's one you'll never understand: just keep your handouts, give us back our land.

9. Үүнийг мэдэх хэрэгтэй...1994 оны хүртэл 1-р сарын 26-ны өдрийг бүх муж нутаг дэвсгэрүүд нэгдсэн журмаар тогтмол тэмдэглэн өнгөрүүлдэггүй байв

Австралийн өдөр гэдэг аль 1900 оны эхэн үеэс гаралтай хэдий ч үндэсний хэмжээнд бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэх болсон нь ойрын үеэс эхтэй юм.

10. Үүнийг мэдэх хэрэгтэй...The triple j радио 100 шилдэг дууг байнга 1-р сарын 26-нд танилцуулдаггүй байв

Европын эзлийн түрэмгийллийн түүхэн үйл явдалд ач холбогдол өгөн шилдэг дууны жагсаалтаа танилцуулах замаар Австралийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхийг дэмжиж ажилласан гэж чамгүй шүүмжлэлд өртсөн тус радио станц 2017 онд өөр өдрийг сонгож байжээ.

Бус байгууллагын зүгээс "100 шилдэг дууны санал асуулга нь Австралийн өдөрт зориулсан үйл явдал биш. Энэ бол өнгөрсөн жилийн шилдэг 100 дууг л танилцуулах арга хэмжээ" хэмээн мэдэгдсэн байдаг.

Харин Австралийн өдрийн дэмжих кампанит аян өрнүүлэгчдийн хувьд радио станцын хувь нэмэргүйгээр Австралийн өдөр урьдын адил байж чадахгүйд гашуудаж буйгаа илэрхийж байсан байдаг. 

Хамгийн анхны шилдэг дууны санал асуулгыг 1989 оны 3-р сарын 5-нд цацаж байсан бөгөөд 1998 оныг хүртэл 1-р сарын 26-ны өдөртэй давхацдаггүй байсан юм. Үүнээс гадна 2004 оны санал асуулгаар Австралийн долоон уран бүтээлч шилдэг 10-т багтсан ба үүнийг нь 1-р сарын 25-нд танилцуулж байжээ.

Бага зэргийн нэмэлт бэлэг - Үүнийг мэдэх хэрэгтэй...2013 оныг хүртэл Австралийн өдрийг тохиолдуулж Австрали болон Аборижиналуудын далбааг хамтаар нь Сидней Харбор дээр мандуулдаггүй байв

1953 Далбааны тухай хуулийн хүрээнд Аборижиналуудын далбааг 1995 онд л албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэвч үүнээс бараг 20 жилийн дараа л Австралийн үндэсний хэмжээний дурсгалт газар дээр тус далбааг байршуулдаг болсон юм.
therichbrooks_flickr
therichbrooks_flickr


Хэрэв энэ мэдээлэл танд таалагдсан бол @LukeLPearson & @sophieverass нарыг дагаарай

NITV нь 1-р сарын 26-ны өдөртэй холбогдуулж Австралийн Уугуул иргэдийн талаарх өргөн ойлголтыг бий болгохын тулд мэдээ, мэдээллүүдээ тусгайлан сонгон бэлтгэдэг билээ. #AlwaysWasAlwaysWillBe гэсэн тэмдэглэлээр бидэнтэй нэгдээрэй.




Share

7 min read

Published

Updated

By Sophie Verass, Luke Pearson


Share this with family and friends


Follow SBS Mongolian

Download our apps
SBS Audio
SBS On Demand

Listen to our podcasts
Independent news and stories connecting you to life in Australia and Mongolian-speaking Australians.
Find out when and why Mongolians first came to Australia.
Get the latest with our exclusive in-language podcasts on your favourite podcast apps.

Watch on SBS
SBS World News

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service