Key Points
- Уугуул иргэдийн дуу хоолойг парламентад хүргэх санал асуулгад “Үгүй” санал ялалт байгууллаа
- Зургаан муж, Northern territory "Үгүй" гэсэн бол ACT л "Тийм" гэж санал өгчээ.
- Ерөнхий сайд Anthony Albanese Австраличуудыг нэгдэхийг уриалав.
Австраличууд Парламентад уугуул иргэдийн дуу хоолойг хүргэх Үндсэн хуульд тусгах саналаас татгалзсан байна.
Өнгөрсөн бямба гаригт болсон түүхэн санал асуулгын үеэр Австралийн бүх зургаан муж болон Хойд нутаг дэвсгэрт “Үгүй” гэсэн санал ялалт байгууллаа. Улс даяар мөн “Үгүй” гэсэн санал тэргүүлж байна.
Төв Австрали л "Тийм" гэсэн санал өгсөн цорын ганц нутаг дэвсгэр боллоо.
Урам хугарсан Ерөнхий сайд Anthony Albanese энэхүү санал асуулгын дүн нь "Биднийг тодорхойлохгүй, биднийг хуваахгүй" гэж хэлсэн үгэндээ онцолжээ.
"Бид бүгдээрээ нэгдэж, эв санаагаа нэгтгэсэн нэг цэгт хүрэх өөр арга замыг олох нь одоо бидний асуудал юм" гэжээ.

Сөрөг хүчний удирдагч Peter Dutton улсаараа нэгдэхийг уриалж, энэхүү бүх нийтийн санал асуулгыг Австралид "заавал хийх шаардлагагүй" гэдгийн баталгаа боллоо гэжээ.
"Тавьсан санал, үйл явц нь биднийг хагалан бутаргах бус Австраличуудыг нэгтгэх зорилготой байх ёстой" гэж тэр хэлэв.

Уугуул Австраличуудын зарим нь санал хураалтын дүн гарсны дараа "чимээгүй долоо хоног" өнгөрөөхөөр болсон бол зарим нь одоо цаашид юу болох талаар хүлээлт үүсгэн харж байна.
Австралийн Уугуул иргэдийн сайд, "Тийм" хөдөлгөөнийг дэмжигч Linda Burney энэхүү санал хураалтын дараа уугуул иргэдийн удирдагчдын шинэ үе гарч ирнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Угуул иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг “дуусгах цаг нь болсон” гэж Австраличууд хүсч байгаагийн илрэл энэ санал хураалтын дүн боллоо гэж "Үгүй" кампанит ажлын төлөөлөгч Nyunggai Warren Mundine хэлжээ.
"Зарим уугуул иргэдийн нийгэм доторх хүчирхийлэл, албадан хяналт, хөнөөлтэй үйлдэлд нүдээ аньж суухаа болих хэрэгтэй” гэж тэрээр онцоллоо.
2023 оны Уугуул иргэдийн дуу хоолойг парламентад хүргэх санал асуулгатай холбоотой мэдээллүүдийг SBS-ын сүлжээ сувгуудаар, Анхны үндэстнүүдийг төлөөлдөг NITV-ээр хүлээж аваарай.
Нийтлэл, видео, подкаст, бас хамгийн сүүлийн үеийн мэдээ, дүгнэлт, баримт, энтертэйнмэнт хөтөлбөрийг 60 гаруй хэлээр Voice Referendum hub on SBS On Demand -д орж үзээрэй.


