COVID19 ХАЛДВАРЫН ШИНЭЧИЛСЭН МЭДЭЭЛЭЛ

Халдварын тархалт өдөр ирэх тусам нэмэгдэж, залуус хамгийн их халдварт өртөж байгааг анхааруулж байна. 8-р сарын 25-ны өдрийн COVID19-ын шинэчлэгдсэн мэдээллийг багцлан хүргэж байна.

Bondi Beach, Sydney

Bondi Beach, Sydney Source: AAP Image/Bianca De March

 ТОВЧХОН:

  • NSW халдварын тоо өссөөр байна.
  • Victoria мужид залуучууд хамгийн их халдвар авч байна.
  • ACT COVID-19 халдвартай тэмцэх хүчин чадлаа нэмэгдүүлж байна.
  • Queensland муж зочид буудлын тусгаарлалтын хөтөлбөрөө түр зогсоолоо.

NEW SOUTH WALES ХАЛДВАР НЭМЭГДСЭЭР БАЙНА

Өнгөрсөн 24 цагт нийт 919 шинэ халдвар гарчээ. Үүний 37 нь халдвартай байх үедээ нийтийн дунд явсаар байсан аж. Мөн 2 хүн халдвараас болж нас баржээ.

Guildford, Auburn, Merrylands, Greystanes, Granville, Punchbowl, Yagoona болон Blacktown гэх газрууд халдвар ихтэй газар хэмээн тооцогдож байна.

Түүнчлэн Bateau Bay, Toukley, Merimbula гэх газруудад бохир ус цэвэрлэх байгууламжид халдвар байгааг тогтоосон байна.

“Одоогоор халдвар авсан хүмүүсийн 113 нь эрчимт эмчилгээнд орсон бөгөөд тэдний 98 нь вакцин хийлгээгүй байжээ” гэж NSW мужийн Нийгмийн Эрүүл мэндийн газрын дарга Kerry Chant өнөөдөр хэллээ.

Та NSW мужид вакин хийлгэх захиалгаа энэ линкээр энд орж өгөөрэй. 

VICTORIA МУЖИД ЗАЛУУС ХАМГИЙН ИХ ХАЛДВАРТ ӨРТӨЖ БАЙНА

Өнгөрсөн 24 цагт 45 халдвар гарсны 28 нь халдвартай байх үедээ нийтийн дунд явж байсан нь тогтоогдсон байна.

"Одоогийн байдлаар 538 халдвар идэвхтэй байгаагийн тал нь 30 доош насныхан байна. Тэдний 114 нь 9 доош насны хүүхдүүд байна" гэж Эрүүл мэндийн сайд Martin Foley хэллээ. 

16, 17 насныхан Pfizer, 18-39 насныхан AstraZeneca болон Pfizer, харин 60 дээш насныхан зөвхөн AstraZeneca хийлгэх боломжтой байгаа юм.

Pfizer хийлгэх хүсэлтэй 18-39 насны хүмүүсийн захиалгыг өнөөдрөөс эхлэн авч байгаа бөгөөд та вакцин хийлгэх захиалгаа энэ линкээр орж өгөөрэй.
Image for Covid19
Source: ALC-Resource
AUSTRALIAN CAPITAL TERRITORY МУЖ ХАЛДВАРТАЙ ТЭМЦЭХ ХҮЧИН ЧАДЛАА НЭМЖ БАЙНА

Нийт 9 шинэ халдвар гарч, идэвхтэй халдварын тоо 176-д хүрээд байна.

Мужийн вакцины хангамж нэмэгдэхээс өмнө сувилагчид болон энэ чиглэлээр сурч байгаа оюутнуудыг COVID-19 вакцин хийх сургалтад хамруулахаар болсон хэмээн мужийн Эрүүл мэндийн сайд Rachel Stephen-Smith өнөөдөр мэдэгдлээ.

Та вакцинд хамрагдах эрхтэй болсон эсэхээ COVID-19 Вакцин линкээр орж шалгаарай.    

ӨНГӨРСӨН 24 ЦАГТ БУСАД НУТГААР

  • Queensland муж зочид буудлын тусгаарлалтын хөтөлбөрөө түр зогсоолоо. Үүнтэй холбоотойгоор New South Wales, Victoria, ACT мужуудаас орж ирэх хөдөлгөөнийг 9-р сарын 8 хүртэл хаасан байна.
ТУСГААРЛАЛТ, МУЖ ХООРОНД ЗОРЧИХ, ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ ЭМНЭЛЭГ БОЛОН ГАМШГИЙН ҮЕИЙН ТУСЛАМЖ АВАХ МЭДЭЭЛЛИЙГ ДООРХ ХОЛБООСУУДААР ОРЖ АВААРАЙ. 

ACT Transport and Quarantine
ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ БАЙРШЛУУД:

NSW 
ACT 


ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ТУСЛАМЖ АВАХ ХОЛБООС МУЖ, БҮС НУТАГ БҮРЭЭР:

NSW 
ACT 



Share

Published

Updated

By Undrakhbayar Jargalsaikhan

Share this with family and friends


Follow SBS Mongolian

Download our apps
SBS Audio
SBS On Demand

Listen to our podcasts
Independent news and stories connecting you to life in Australia and Mongolian-speaking Australians.
Find out when and why Mongolians first came to Australia.
Get the latest with our exclusive in-language podcasts on your favourite podcast apps.

Watch on SBS
SBS World News

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service