- Ирэх долоо хоногуудад COVID 19 -ын халдварын тоо нэмэгдэх хандлагатай байгаа учраас нэмэлт гурав дахь тунгаа хийлгээгүй хүн бүхнийг яаралтай хийлгэхийг эрүүл мэндийн мэргэжилтнүүд зөвлөж байна.
- Omicron BA.2 буюу шинээр үүссэн дэд хувилбар нь өмнөх хувилбар болох BA.1-ээс ч илүү хурдан тархах чадвартай учраас маш хурдан дэгдэлт үүсч магадгүй байгаа юм.
- Эрүүл мэндийн газрын дата мэдээллээс харахад 16 дээш насны Австраличуудын 66 хувь нь COVID-19-ын вакцины хоёроос дээш тунг хийлгэсэн байна.
- Нэмэлт вакциныг ихэнх тохиолдолд заавал хийлгэхийг шаардаагүй ч COVID-19-ийн эсрэг дархлааг хадгалах зорилгоор 16 ба түүнээс дээш насны хүн бүрт хэрэглэхийг зөвлөж байна.
- NSW муж Omicrion-ны BA.2 дэд хувилбарын хоёр дахь давлагаанд удахгүй орж болзошгүй хэмээн South Australia-ийн их сургуулийн тархвар судлаач Adrian Esterman хэлжээ.
- WA айл бүрт 15 ширхэг RAT оношлуур өгөхөөр боллоо.
- БНХАУ-ын дарга Ши Жинпин дэлхийн томоохон улс орнууд 2019 оны эхээс эхлэн халдварын дэгдэлттэй тэмцэж байгаа учраас манай улс “zero-Covid” бодлогоо барьсаар байх болно гэж мэдэгдлээ. Халдварлах чадвар өндөр Omicron хувилбар нь энэхүү стратегид хүндхэн сорилт авч ирж, эрх баригчид 17.5 сая хүн амтай Shenzhen зэрэг технологийн төв болсон хотуудыг хаахад хүргэж байна.
COVID-19 ТООН МЭДЭЭ:
New South Wales мужид 1,060 хүн эмнэлэгт хэвтэж байгаагийн 32 нь эрчимт эмчилгээний тасаг байна. 6 хүн нас барж, 20,050 шинэ халдвар гарлаа.
Victoria 199 хүн эмнэлэгт хэвтэж байгаагийн 32 нь эрчимт эмчилгээний тасаг байна. 9 хүн нас барж, 9,036 шинэ халдвар гарлаа.
Tasmania 1,779 халдвар гарчээ. 23 хүн эмнэлэгт эмчлүүлж байгаагийн 3 нь эрчимт эмчилгээ хийлгэж байна.
ACT-т 37 эмнэлэгт эмчлүүлж байгаагийн 4 нь эрчимт эмчилгээ хийлгэж байна. 1,123 халдвар гарчээ.
Queensland-д 6,103 халдвар гарч, 11 хүн нас баржээ. 245 хүн эмнэлэгт хэвтэж байгаагийн 20 нь эрчимт эмчилгээ хийлгэж байна.
COVID-19 шинжилгээ хийлгэж болох эмнэлэгүүд:
ACT New South Wales Northern Territory Queensland
South Australia Tasmania Victoria Western Australia
Түргэн оношлуураар /RAT/ эерэг хариу гарсан бол мэдэгдэх хаягууд:
ACT New South Wales Northern Territory Queensland
South Australia Tasmania Victoria Western Australia
Австралид мөрдөж байгаа хязгаарлалтуудын тухай мэдээллийг what you can and can't do эндээс аваарай.
СOVID19 холбоотой цаг үеийн мэдээллийг Монгол хэлээр COVID-19 jargon in your language-ээс уншаарай.
Танд санхүүгийн тусламж хэрэгтэй бол check what your options are
СOVID19 холбоотой нэр томъёог монгол хэлээр COVID-19 jargon in your language эндээс хараарай.

