- Өчигдөр Шинэ Зеландад 23,894 шинэ халдвар бүртгэгдсэн нь хамгийн олон халдвартай өдөр боллоо. Харин өнөөдөр 22,454 халдвар гарчээ.
- Америкийн нэгдсэн улс Шинэ Зеланд, Хонг Конг, Тайланд улсуудыг халдварын өндөр эрсдэлтэй орнуудын жагсаалтад багтааж, өөрийн иргэдийг эдгээр улсуудруу зорчихгүй байхыг уриалжээ.
- Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага мэдэгдэл гарчээ. Тэд COVID-19-ийн вакцин, нэмэлт тунгаа яаралтай, далайцтайгаар хийлгэхийг уриалжээ. Ялангуяа хүнд өвдөх магадлалтай бүлэгт вакцинаа хийлгэхэд нь дэмжихийг анхааруулсан байна.
- ДЭМБ-ын Ерөнхий захирал Dr Tedros Adhanom Ghebreyesus өмнө нь чинээлэг болон ядуу орнуудын вакцины тэгш бус байдлыг улам хурцатгаж болзошгүйг анхааруулж байсан.
- Омикроны халдвар өвөл сэргэж, тэр үед хүн амын дунд вакцины хамгаалалт буурч магадгүй гэж үзэж буйгаа Doherty хүрээлэнгийн тархвар судлалын албаны дарга, профессор Jodie McVernon Сидней хотод болсон Австралийн санхүүгийн тойм бизнесийн дээд хэмжээний уулзалтын үеэр илэрхийлжээ.
- Өмнө нь цар тахлын үед байхгүй байсан томуу энэ өвөл дахин дэгдэх магадлалтай гэж тэрээр нэмж хэлжээ.
COVID-19 Australian Stats
New South Wales мужид 1,038 өвчтөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 39 нь эрчимт эмчилгээнд байна. 9 хүн нас барж, 13,179 шинэ халдвар гарчээ.
Victoria мужид 196өвчтөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 32 нь эрчимт эмчилгээнд байна. 9 хүн нас барж, 7,081 шинэ халдвар гарчээ.
Tasmania мужид 1,109 шинэ халдвар гарчээ. 14 өвчтөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 4 нь эрчимт эмчилгээнд байна.
ACT-д 37 өвчтөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 2 нь эрчимт эмчилгээнд байна. 838 шинэ халдвар гарчээ.
Queensland мужид 4,801 халдвар гарч, 13 хүн нас баржээ. 262 өвчтөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 19 нь эрчимт эмчилгээнд байна.
COVID-19 шинжилгээ хийлгэж болох эмнэлэгүүд:
ACT New South Wales Northern Territory Queensland
South Australia Tasmania Victoria Western Australia
Түргэн оношлуураар /RAT/ эерэг хариу гарсан бол мэдэгдэх хаягууд:
ACT New South Wales Northern Territory Queensland
South Australia Tasmania Victoria Western Australia
Австралид мөрдөж байгаа хязгаарлалтуудын тухай мэдээллийг what you can and can't do эндээс аваарай.
СOVID19 холбоотой цаг үеийн мэдээллийг Монгол хэлээр COVID-19 jargon in your language-ээс уншаарай.
Танд санхүүгийн тусламж хэрэгтэй бол check what your options are
СOVID19 холбоотой нэр томъёог монгол хэлээр COVID-19 jargon in your language эндээс хараарай.

