Товчхон:
- NSW мужид 9 хүн нас барсны 7 нь вакцинаа хийлгээгүй байжээ.
- Викториа мужийн Shepparton-аас бусад орон нутгийн хөл хориог цуцаллаа.
- ACT 12-р ангийн сурагчдын вакцины захиалгыг утсаар авч байна.
NEW SOUTH WALES
Тус мужид өнгөрсөн 24 цагт нийт 1,480 шинэ халдвар гарч, 9 хүн нас баржээ. Нас барсан 9 хүний 7 нь вакцин хийлгээгүй байжээ.
Glebe, Waterloo, Redfern, болон Marrickville дүүргүүдэд халдвар нэмэгдэх хандлагатай болж байгаа бол Bonny hills орчимд халдварын эрсдэл үүссэн байна. Эдгээр газруудад амьдардаг хүмүүсийг нэн яаралтай вакцинаа хийлгэхийг NSW мужийн эрүүл мэндийн газраас уриаллаа.
Мужийн сайд Gladys Berejiklian хэлж байгаагаар иргэдийн 75 хувь нь вакцины эхний тунгаа, 45 хувь нь 2 тунгаа бүрэн хийлгэжээ.
Та энд дарж вакцинаа захиалаарай
VICTORIA
Нийт 221 шинэ халдвар бүртгэгдсэн байна. Үүний 98 нь өмнөх нь мэдэгдсэн эх сурвалжтай холбоотой ажээ.
Өнөө шөнөөс эхлэн мужийн орон нутгийн бүсийн хөл хориог цуцалж байна. Тэнд гэрээс гарах 5 шалтгаан гэсэн хязгаарлалт үгүй болж, сургуулиуд хэвийн хичээллэж эхлэх юм байна. Гэвч халдвар ихэвхтэй байгаа Greater Shepparton-ыг хөл хорионд хэвээр үлдээлээ.
Ирэх долоо хоногт хийлгэж болох 10,000 тун AstraZeneca вакцин тус мужид бэлэн байна.
Та өөрт ойр вакцин хийх төв-ийг эндээс олоорой.
AUSTRALIAN CAPITAL TERRITORY
Нийт 20 шинэ халдвар гарч, 11 нь халдвартай байх үедээ гадуур явж байсан нь тогтоогдсон байна.
12-р ангийн сурагчид 9-р сарын 17-ны өдрөөс өмнө вакцинаа захиалан хийлгэхийг анхаарууллаа. AIS Arena дахь эмнэлгийн 02 5124 7700 дугаарт залган захиалгаа өгөөрэй.
Энд дарж вакцинаа захиалж болно.
ӨНГӨРСӨН 24 ЦАГТ АВСТРАЛИ ДАЯАР:
Холбооны засгийн газар хилээ хэзээ нээхээ зарлаагүй ч гадаадруу зорчих иргэдэд зориулсан вакцины паспарт гаргаснаа өнөөдөр танилцууллаа. Энэ паспортыг ирэх 10-р сараас олгож эхлэх юм байна.
NSW Travel & transport and Quarantine VIC Travel permit, Overseas travellers and Quarantine ACT Transport and Quarantine NT Travel and Quarantine QLD Travel and Quarantine SA Travel and Quarantine TAS Travel and Quarantine WA Travel and Quarantine
ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ БАЙРШЛУУД:
NSW Victoria Queensland South Australia ACT Western Australia Tasmania Northern Territory
ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ТУСЛАМЖ АВАХ ХОЛБООС МУЖ, БҮС НУТАГ БҮРЭЭР:
NSW Victoria Queensland South Australia ACT Western Australia Tasmania
Northern Territory

