Өнөөдөр буюу 6-р сарын 3-ны Баасан гарагт Австрали улсад 44 хүн COVID19-ын улмаас нас баржээ. Тэдний 22 нь Викториа мужид, 11 нь New South Wales, харин зургаа нь Queensland-д, Western Australia-д мөн зургаан хүн нас баржээ.
NSW-д халдварын тоо нэмэгдэх хандлагатай болж, Omicron-ны BA.2 дэд хувилбар ихэнх тохиолдлыг эзэлж байна хэмээн мужийн Эрүүл мэндийн газраас мэдээлжээ. Гэсэн ч BA.4, BA.5 хувилбаруудын тоо ойрын өдрүүдэд нэмэгдэх хандлагатай байгаа аж.
Түүчнлэн NSW мужид Monkeypox-ын 3 дахь халдвар Европоос ирсэн хүнээс илэрчээ.
Мөн NSW, Victoria, Western Australia, South Australia болон Queensland-мужийнхан ч эмийн сан болон GP-ээр дамжуулан томуугийн вакциныг үнэгүй хийлгэх боломжтой.
COVID19 холбоотой залилан ихэсч байгааг Австралийн засгийн газраас анхааруулж байна. Цар тахал эхэлснээс хойш 6,415 залилангийн хэрэг бүртгэгдэж, үүнд нэг сая гаруй доллар алдсан тухай Scamwatch мэдээллэжээ. Ихэнх залилагчид онлайнаар худалдаа, хувийн мэдээллийг цуглуулж залилан хийдэг байна. Танд гомдол байгаа бол Scamwatch хандаж, тусламж аваарай.
СOVID19 холбоотой цаг үеийн мэдээллийг Монгол хэлээр SBS Coronavirus portal-ээс аваарай.
COVID-19 шинжилгээ хийлгэж болох эмнэлэгүүд:
ACT New South Wales Northern Territory Queensland
South Australia Tasmania Victoria Western Australia
Түргэн оношлуураар /RAT/ эерэг хариу гарсан бол мэдэгдэх хаягууд:
ACT New South Wales Northern Territory Queensland
South Australia Tasmania Victoria Western Australia
Австралид мөрдөж байгаа хязгаарлалтуудын тухай мэдээллийг what you can and can't do эндээс аваарай.

