COVID-19 UPDATE: NSW ВАКЦИН ХИЙЛГЭСЭНЭЭ БАТЛАХ АПП ТУРШИЖ, VICTORIA СУРГУУЛИЙН АГААРЖУУЛАЛТЫН ТӨХӨӨРӨМЖИЙГ ШИНЭЧИЛЭХЭЭР БОЛЖЭЭ

9-р сарын 22-ны өдрийн COVID19- холбоотой шинэчлэгдсэн мэдээллийг хүлээн авна уу.

Chappel Street in Melbourne, Wednesday, September 22, 2021

Chapel Street in Melbourne, Wednesday, September 22, 2021. An earthquake has been reported in Victoria and tremors were as far away as Canberra and Sydney. Source: AAP/James Ross

ТОВЧХОН:

  • NSW вакцин хийлгэснээ батлах гэрчилгээний аппликейшн туршина.  
  • Victoria муж сургуулиудын агааржуулалтын системд хөрөнгө оруулалт хийнэ.
  • ACT вакцинжуулалт амжилттай явагдаж байна.
  • Queensland вакцинжуулах цэгийн тоогоо нэмлээ.


NEW SOUTH WALES 

Өнгөрсөн 24 цагт нийт 1,035 шинэ халдвар бүртгэгдэж, 5 хүн нас баржээ.  

NSW муж вакцин хийлгэснээ батлах гэрчилгээ олгох аппликейшнийг 10-р сарын 6-ны өдрөөс туршилтаар хэрэглэх гэж байна. Энэ нь Service NSW аппликейшний нэг хэсэг болон хэрэглэгдэх бөгөөд эхний ээлжид зөвхөн мужийн орон нутгийн хэдэн зуун хүний хүрээнд туршиж үзнэ. Ингээд мужийн нийт хүн амын 70 хувь нь вакцинаа бүрэ хийлгэсэн үед муж даяар хэрэглэхээр төлөвлөж байгаа юм байна.

Мужийн баруун хэсэгт орших Oberon-ний бохир усны шугамаас халдварын вирус илэрчээ.

VICTORIA

Нийт 628 дотоод шинэ халдвар бүртгэгдлээ. Үүний 57 хувь нь Melbourne-ний хойд хэсгийн дүүргүүдэд гарсан байна. Халдвараас болж 3 хүн нас барлаа.  

Викториа муж халдварын эрсдэлийг бууруулахын тулд улсын бүх сургууль, зарим бага төлбөртэй Католик сургуулиуд болон хувийн сургуулиудад нийт 51,000 агаар цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулахаар болжээ. Үүнд 190 сая доллар зарцуулах төсөв баталжээ. Энэ нь сургуулийн агааржуулалтын системд оруулж буй Австралийн анхны бөгөөд хамгийн том хөрөнгө оруулалт болж байна.

Өнөө оройноос эхлэн Ballarat-ийн хөл хориог цуцалж байна. Гэхдээ гадаа болон дотор заавал маск зүүх дүрэм хэвээр үйлчлэх юм байна.

Та энэ линкээр орж  өөрт ойр вакцин хийлгэж болох газрыг олоорой.

AUSTRALIAN CAPITAL TERRITORY

Өнгөрсөн 24 цагт нийт 17 халдварын шинэ тохиолдол бүртгэгдэж, тэдний 11 нь халдвартай байх үедээ нийтийн дунд явж байсан нь тогтоогдсон байна.

ACT нь нийт хүн амынхаа 95 хувийг вакцинжуулах зорилт тавьсан ба одоогоор вакцин хийлгэх эрхтэй болсон хүний 81 хувь нь эхний тунгаа, 56 хувь нь 2 тунгаа хийлгэчихсэн байгаа ажээ.

Та энд дарж вакцинаа  захиалаарай.

ӨНГӨРСӨН 24 ЦАГТ АВСТРАЛИД ОНЦЛОХ НЬ:


Share

Published

By SBS/ALC Content
Presented by Undrakhbayar Jargalsaikhan
Source: SBS

Share this with family and friends


Follow SBS Mongolian

Download our apps
SBS Audio
SBS On Demand

Listen to our podcasts
Independent news and stories connecting you to life in Australia and Mongolian-speaking Australians.
Find out when and why Mongolians first came to Australia.
Get the latest with our exclusive in-language podcasts on your favourite podcast apps.

Watch on SBS
SBS World News

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service
COVID-19 UPDATE: NSW ВАКЦИН ХИЙЛГЭСЭНЭЭ БАТЛАХ АПП ТУРШИЖ, VICTORIA СУРГУУЛИЙН АГААРЖУУЛАЛТЫН ТӨХӨӨРӨМЖИЙГ ШИНЭЧИЛЭХЭЭР БОЛЖЭЭ | SBS Mongolian