COVID-19 UPDATE: ВАКЦИНЫ 3 ДАХЬ ТУНГ ИРЭХ САРААС ХИЙЖ ЭХЭЛНЭ

10-р сарын 27-ны COVID19 холбоотой шинэчилсэн мэдээг хүлээн авна уу.

File photo of passengers wearing protective masks collecting baggage after arriving on a flight at Sydney Airport.

File photo of passengers wearing protective masks collecting baggage after arriving on a flight at Sydney Airport. Source: AAP

Онцлох нь:

  • Австралийн эм, эмчилгээний хяналтын алба /TGA/ 11-р сарын 1 -нээс эхлэн Pfizer вакциныг booster тун болгон хийхийг албан ёсоор зөвшөөрчээ. 18 дээш насныхан 3 дахь тунгаа хийлгэж болох ба сүүлийн вакцинаас 6 сарын дараа хийлгэх юм байна.
  • Queensland муж ирэх оноос эхлэн гадаад оюутнуудыг хүлээж авахаар боллоо.
  • 2 тун вакцин хийлгэсэн хүмүүс ирэх долоо хоногоос эхлэн Австралиас өөр улсруу ямар нэгэн зөвшөөрөл авалгүй зорчих эрхтэй болно.

NEW SOUTH WALES  

Муж даяар нийт 304 шинэ халдвар бүртгэгджээ.

Халдварт өвчин судлаачид 11-р сарын 1-нээс эхлэн муж даяар чөлөөтэй зорчиж эхлэх гэж байгааг дахин бодож үзэхийг анхааруулсан байна. Тэд юуны өмнө орон нутгийн вакцинжуулалтыг сайжруулах хэрэгтэй гэж үзжээ.

Мужийн 16-аас дээш насныхны 85 хувь нь вакцины 2 тунг хийлгэчихээд байна.

Та өөрт ойр вакцин хийлгэх төвийг эндээс олоорой. 

VICTORIA

Ирэх Баасан гарагаас эхлэн бизнесүүд үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байгаа энэ өдрүүдэд мужийн халдвар буурсан хэвээр байна. Өнгөрсөн 24 цагт 1534 шинэ халдвар бүртгэгдэж, харамсалтай нь 13 нас баржээ.

Мужийн засгийн газраас кафе, ресторан, зочид буудал, бар ажиллалуулдаг бизнес эрхлэгчдэд тоног төхөөрөмж авахад 2000 долларын ваучер санал болгосон байна

QR код уншуулдаг апплейкшнийг шинэчилж, удахгүй халдварт өртсөн газруудаар явсан бол мэдээлэл өгдөг болгоно.

Та энд дарж, вакцинаа захиалаарай.  

QUEENSLAND

Муж даяар хоёр шинэ халдвар бүртгэгдсэн ч аюул багатай халдвар хэмээн үзсэн байна. Мужийн сайд Anastasia Palaszczuk Queensland муж 2022 оноос гадаад оюутнуудыг хүлээн авч эхлэхээр болсон тухай зарлалаа. Тэрээр энэ тухай өөрийн твиттер хуудснаа, “Олон улсын оюутнуудыг ирэх 2022 оны эхнээс Queensland муж хүлээн авахаар боллоо. Тэд Wellcamp-д байгуулсан тусгаарлалтын анхны зочид байх болно. Бүрэн вакцин хийлгэсэн оюутнууд ирэх боломжтой ба тэдний тодорхой хувь нь Brisbane хотоос гадуурх их сургуулиудад сурах юм” хэмээн бичжээ. Мужийн засгийн газрын төлөвлөгөө ёсоор хоёр долоо хоног тутамд 250 оюутныг хүлээж авах юм байна.

ӨНГӨРСӨН 24 ЦАГТ АВСТРАЛИД ДАЯАР:

  • Tasmania мужийн нийгмийн эрүүл мэндийн ажилчдын 97% нь вакцины эхний тунгаа хийлгэсэн байна.
  • The Australian Capital Territory өнгөрсөн 24 цагт 12 халдвар гарчээ. Ту бүс нутгийн вакцинжуулалт бараг 90 хувьд хүрчээ.
  • Удахгүй болох Australian Open тэмцээнд вакцин хийлгэсэн тамирчдыг л оролцуулах болно хэмээн Викториа мужийн сайд хэллээ.
  • Коронавирус илрүүлэх түргэвчилсэн тестийг сүпермаркетаас худалдаж авдаг болно.

ТУСГААРЛАЛТ, МУЖ ХООРОНД ЗОРЧИХ, ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ ЭМНЭЛЭГ БОЛОН ГАМШГИЙН ҮЕИЙН ТУСЛАМЖ АВАХ МЭДЭЭЛЛИЙГ ДООРХ ХОЛБООСУУДААР ОРЖ АВААРАЙ. 

NSW Travel & transport and Quarantine VIC Travel permitOverseas travellers and Quarantine ACT Transport and Quarantine NT Travel and Quarantine QLD Travel and Quarantine SA Travel and Quarantine TAS Travel and Quarantine WA Travel and Quarantine

ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ БАЙРШЛУУД:

NSW  Victoria  Queensland  South Australia  ACT  Western Australia  Tasmania Northern Territory 


ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ТУСЛАМЖ АВАХ ХОЛБООС МУЖ, БҮС НУТАГ БҮРЭЭР:

NSW  Victoria  Queensland  South Australia  ACT  Western Australia  Tasmania
Northern Territory

Дархлаажуулалт болон вакцин үйлдвэрлэлийн талаарх анагаах ухааны нэр томъёоны толийг эх хэлээрээ уншихыг хүсвэл энд дарж орно уу.


Share

3 min read

Published

Updated

By SBS/ALC Content

Presented by Undrakhbayar Jargalsaikhan

Source: SBS




Share this with family and friends


Follow SBS Mongolian

Download our apps

Watch on SBS

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service

Watch now