АВСТРАЛИ УЛС ХИЛЭЭ НЭЭХЭЭ ТҮР ХОЙШЛУУЛЛАА

Энэ шийдвэрийг өчигдөр орой болсон Холбооны засгийн газрын Үндэсний аюулгүй байдлын хорооны хуралдаанаас гаргасан бөгөөд энэ шинэ төрлийн вирусыг илүү сайн судалж үзэх хэрэгтэй гэж үзжээ.

Энэ шийдвэрийг өчигдөр орой болсон  Холбооны засгийн газрын Үндэсний аюулгүй байдлын хорооны хуралдаанаас гаргасан бөгөөд энэ шинэ төрлийн вирусыг илүү сайн судлаж үзэх хэрэгтэй гэж үзжээ.

Source: Getty Images

Scott Morrison-ны засгийн газар ур чадвартай ажилчид болон олон улсын оюутнууд гэх мэт түр хугацааны 28 төрлийн визтэй хүмүүст хилээ 12-р сарын 1-нээс нээхээр төлөвлөж байсан ч коронавирусын Omicron вариантын улмаас хоёр долоо хоногоор хойшлуулахаар болжээ. Энэ шийдвэрийг өчигдөр орой болсон  Холбооны засгийн газрын Үндэсний аюулгүй байдлын хорооны хуралдаанаас гаргасан бөгөөд энэ шинэ төрлийн вирусыг илүү сайн судалж үзэх хэрэгтэй гэж үзжээ. Тэд вакцины үр нөлөө, өвчний тархалт, шинж тэмдэг, халдвар дамжих түвшин зэргийг тогтоох болно гэж Засгийн газрын мэдэгдэлд дурджээ.

Энэ шийдвэрийн хүрээнд Япон болон Өмнөд Солонгосоос бүрэн вакцин хийлгэсэн аялагчдыг хүлээж авахаа ч мөн адил 12-р сарын 15 хүртэл түр зогсоосон байна.

New South Wales болон Victoria мужуудад гаднаас ирж байгаа бүх хүн гэртээ заавал 72 цагийн тусгаарлалтад байх ёстой. Харин бусад мужуудын хувьд тусгайлан бэлтгэсэн төвд 14 хоног байх ёстой.

Халдвар тархаж байгаа Африкийн 9 орноос Австралийн иргэн биш хүнийг оруулахыг өнгөрсөн амралтын өдрүүдэд хориглосон. Энэ жагсаалтаас Seychelles хасагджээ.

Эрүүл мэндийн сайд Greg Hunt Австралийн дархлаажуулалтын зөвлөх групээс вакцинжуулалтыг нэмэх талаар зөвлөгөө өгөхийг хүссэн байна.

Вакцины гурав дах тунг 18 дээш насныхан өмнөх тунг хийлгэснээс зургаан сарын дараа хийлгэж болох зөвлөмжийг одоогоор гаргасан байна.

Хөдөө аж ахуйн сайд David Littleproud хүмүүсийг шинэ хувилбараас болж хэт сандрахгүй байхыг хүссэн байна.

Өнөөдрийн байдлаар Австралийн 16 дээш насныхны бараг 87 хувь нь хоёр тун вакцин хийлгэчихээд байна. 


Share

Published

Updated

Presented by Undrakhbayar Jargalsaikhan

Share this with family and friends


Follow SBS Mongolian

Download our apps
SBS Audio
SBS On Demand

Listen to our podcasts
Independent news and stories connecting you to life in Australia and Mongolian-speaking Australians.
Find out when and why Mongolians first came to Australia.
Get the latest with our exclusive in-language podcasts on your favourite podcast apps.

Watch on SBS
SBS World News

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service