Муж, бүс нутгууд аяллын хязгаарлалтуудаа сулруулж, эрүүл мэндийн аюулгүй байдлын арга хэмжээгээ ч сааруулж байгаа энэ үед томууны халдвар эрчимтэй нэмэгдэж, ирэх өвөл эмнэлэгт хандах хүний тоо өсөх хандлагатай байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Томууг хэн ч тусч болох бөгөөд бага насны хүүхдүүд болон өндөр настнуудад илүү эрсдэлтэй гэж засгийн газраас мэдэгджээ.
Хэрхэн таних вэ
Австралийн засгийн газар болон мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар COVID-19, томуу нь дараах ижил шинж тэмдэгтэй байдаг:
Хамраас нус гоожих
Ханиалгах
Хоолой өвдөх
Халуурах
Толгой өвдөх
Бие өвдөх
Бөөлжих
Гүйлгэх зэрэг гэж тодорхойлсон байна. Тиймээс COVID19 уу, томуу юу гэдгийг ялгахын тулд PCR эсвэл RAT оношлох нь хамгийн зөв арга гэж үзэж байна.
• Амьсгал давчдах, бөглөрөх
• Ядрах
• Булчин өвдөх
• Үнэрлэх мэдрэмжээ түр алдах, амтлах мэдрэмж өөрчлөгдөх
• Дотор муухайрах, хоолны дуршил буурах
Дархлаажуулалтын судалгаа, тандалтын үндэсний төв-ийн хэвлэлийн төлөөлөгчийн зөвлөж байгаагаар энэ нь томуу зэрэг амьсгалын замын өөр өвчин туссан байх магадлалтай гэнэ.
"Шинж тэмдэг арилтал гэртээ амарч, бусдад халдвар тараахаас сэргийлэх хэрэгтэй. Энгийн ханиадны үед заавал онцгой эмчилгээ шаардахгүйгээр өөрөө зүгээр болдог. Та амарч, шингэн зүйл ялангуяа ус сайн ууж, өвдөлт, халуурахыг намдаахын тулд парацетамол ууж шинж тэмдгийг арилгах боломжтой" гэж хэвлэлийн төлөөлөгч нэмж хэлэв.
Мөн өөрийн GP-дээ хандаж, хамрын арчдасаас шинжилгээ өгч томууг оношлох боломжтой. Мөн цусны шинжилгээгээр ч томууг оношилж болдог.
Халдвар авсан хүн дээр дурдсан нийтлэг шинж тэмдгүүдээс гадна жихүүдэс хүрч болно. Хүүхдүүд бөөлжих, суулгах шинж тэмдэг илэрч болно.
Эмнэлэгт хэвтэх хамгийн өндөр эрсдэлтэй хүмүүс:
• Нялх хүүхэд
• 65 ба түүнээс дээш насны хүмүүс
• Нутгийн уугуул иргэд
• Жирэмсэн эмэгтэй
• Эрүүл мэндийн суурь эмгэгтэй хүмүүс
• Тарган
• Тамхи татдаг хүмүүс
• Вакцин хийлгээгүй хүмүүс
Томуу хүнээс хүнд халдварладаг. Халдвар авснаас 1-3 өдрийн дараа шинж тэмдэг илэрдэг.
Дараах хүндрэлүүдийг үүсгэж болно:
• Бронхит
• Хатгалгаа
• Чихний халдвар
• Зүрх болон бусад эрхтний гэмтэл
• Тархины үрэвсэл, тархины гэмтэл
• Үхэл
Халдварын хүнд үед эрүүл мэндэд үүсгэх урт хугацааны эмгэг:
• Зүрхний өвчин
• Дауны хам шинж
• Уушигны өвчин
• Мэдрэлийн тогтолцооны өөрчлөлт
• Элэгний өвчин
•Бөөрний өвчин
• Чихрийн шижин
• Цусны өвчин
• Бодисын солилцооны эмгэг
Халдвар
Гэрт, ажлын байранд, хүүхдийн цэцэрлэг сургуулиар халдвар дамжих эрсдэлтэй.
Томуугийн халдвартай хүнд 6 фут буюу 1,8 метр хүртэлх зайд бусдад тараах чадвартай гэж тодорхойлсон байдаг.
• Халдвартай хүмүүсийн ханиалгах, найтаах үед үүссэн дуслаар амьсгалсан хүмүүс
• Томуугийн вирүстэй бохирдсон гадаргуу дээр хүрсний дараа ам, нүд, хамартаа хүрвэл халдвар авна.
Вакцин бол халдвараас сэргийлэх, хүндрэл үүсэхээс хамгаалах хамгийн сайн арга.
Австралийн засгийн газар ханиад, томууны хэлбэр байнга өөрчлөгддөг тул жил бүр шинэ вакцин хийлгэх шаардлагатай гэж зөвлөж байна.
Халдвараас хамгаалах бусад аргууд нь:
• Өвдсөн үедээ бусдад халдаахгүйн тулд сургууль, цэцэрлэг, ажил болон олон нийтийн газруудаар явахгүй байх
• Ханиалгах, найтаахаа ам, хамраа далдлах
• Гараа ойр ойрхон угаах
Энэхүү мэдээлэл нь ерөнхий шинж чанартай бөгөөд Австралийн Эрүүл мэндийн газар болон бусад эрүүл мэндийн байгууллагуудын одоогийн байдлаар өгч байгаа эрүүл мэндийн зөвлөгөөнд үндэслэн бичсэн болно. Тодорхой мэдээлэл авахын тулд эмчээс зөвлөгөө авна уу.
ХЭРЭГТЭЙ ЛИНКҮҮД:
СOVID19 холбоотой цаг үеийн мэдээллийг Монгол хэлээр SBS Coronavirus portal-ээс аваарай.
COVID-19 шинжилгээ хийлгэж болох эмнэлэгүүд:
ACT New South Wales Northern Territory Queensland
South Australia Tasmania Victoria Western Australia
Түргэн оношлуураар /RAT/ эерэг хариу гарсан бол мэдэгдэх хаягууд:
ACT New South Wales Northern Territory Queensland
South Australia Tasmania Victoria Western Australia
Австралид мөрдөж байгаа хязгаарлалтуудын тухай мэдээллийг what you can and can't do эндээс аваарай.
Танд санхүүгийн тусламж хэрэгтэй бол check what your options are
СOVID19 холбоотой нэр томъёог монгол хэлээр COVID-19 jargon in your language эндээс хараарай.


