SBS-ээр FIFA World Cup 2022ᵀᴹ -ыг яаж үнэгүй сонсох вэ

Катарт болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бүх тоглолтыг SBS радио Австрали даяар шууд дамжуулах болно.

QATAR SOCCER FIFA WORLD CUP 2022

Cameroon's goalkeeper Gael Ondoua (L) and Brazil's Neymar (R) on office buildings in Doha, Qatar. Source: EPA / NOUSHAD THEKKAYIL/EPA/AAP Image

ДАШТ—нд нийт 64 тоглолт болох бөгөөд бүгдийг нь та үнэгүй хүлээн авч сонсох боломжтой.

Яаж сонсох вэ

FIFA World Cup 2022™-д зориулсан тусгай хөтөлбөрүүд SBS Football 1, 2 болон 3-р радио долгионоор цацагдах болно. Та SBS Radio website эсвэл SBS Radio аппликейшнийг гар утсан дээрээ татаж аван тоглолтын шууд дамжуулалтыг 12 хэлээр сонсож болно.
  • SBS Football 1 (available now): Тэмцээний бүх тоглолтын англи хэл дээрх шууд тайлбар, Дэлхийн цомын сэдэвт дуу хөгжим
  • SBS Football 2, 3 (11-р сарын 14-нд нээлтээ хийнэ): Өрсөлдөж буй багуудын хэл дээрх шууд тайлбар
  • SBS Arabic24: Араб хэл дээрх бүх тоглолтын шууд тайлбар
Дэлхийн өнцөг булан бүрт суугаа FIFA World Cup™ нэвтрүүлгийн хамтран ажиллагч түнш байгууллагууд тайлбарыг хийж, SBS-ээр дамжуулан Араб, Испани, Португал, Франц, Герман, Голланд, Хорват, Польш, Япон, Солонгос, Перс, Англи хэлээр хүргэх болно.

ДАШТ-ий үеэр SBS Radio 3 -ыг SBS Football 2 болгон өөрчилж, өрсөлдөж буй багуудын эх хэлээр тоглолтыг тайлбарлан хөтлөх болно. Хэрвээ та энэ үед BBC World Service нэвтрүүлгийг үргэлжлүүлэн сонсохыг хүсвэл BBC Sounds website зочилно уу.

Хөл бөмбөгчдийн сүлд дуунууд

Хөл бөмбөгийн хорхойтнуудын албан ёсны болон албан бус дуунууд, үе үеийн шилдэг бас хамгийн муу дуунуудыг https://www.sbs.com.au/audio орж сонсоорой.  

FIFA World Cup 2022ᵀᴹ dates and times

  • Group Stage: November 21 - December 3
  • Round of 16: December 4 - 7
  • Quarter-Finals: December 10 - 11
  • Semi-Finals: December 14 - 15
  • 3rd vs 4th playoff: December 18
  • World Cup Final: December 19

Гадаад хэл дээрх дамжуулалтын түнш байгууллагууд: BBC, Radio Nacional de España, Radio France Internationale, BAND, beIN, RTP, ARD, SRF, RNE, Radio Oriental Montevideo, HRT, RFI, NHK, NOS, VRT, Polskie Radio, Seoul Broadcasting System.

Share

Published

By SBS Radio
Source: SBS

Share this with family and friends


Follow SBS Mongolian

Download our apps
SBS Audio
SBS On Demand

Listen to our podcasts
Independent news and stories connecting you to life in Australia and Mongolian-speaking Australians.
Find out when and why Mongolians first came to Australia.
Get the latest with our exclusive in-language podcasts on your favourite podcast apps.

Watch on SBS
SBS World News

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service