Подкаст гэж юу вэ?
Подкаст бол хэрэгцээтэй үедээ, хаанаас ч сонсох боломжтой аудио контент юм. Та подкастыг өөрийн гар утас, iPod, таблет эсвэл компьютер дээрээc ч сонсох боломжтой. SBS бүх төрлийн подкастуудыг Англи болон бусад хэл дээр гаргадаг. Мөн SBS-н бүх радио контентууд подкаст хэлбэрээр гарч байгаа тул та өөрийн дуртай хөтөлбөрөө хүссэн цагтай сонсох боломжтой гэсэн үг.
Подкастуудыг хэрхэн сонсох вэ?
Подкастыг гар утсаараа сонсох нь хамгийн хялбар арга юм.
Хэрвээ та iPhone гар утастай бол таны утсан дах “Podcasts” гэсэн нэртэй, нил ягаан өнгийн тэмдэгтэй подкаст сонсох апп-г ашиглаж болно. .
Харин та Android гар утастай бол подкаст сонсох апп татаж авах хэрэгтэй болно. Татаж авч болох подкаст апп-ууд Pocket Casts, Overcast, Podcast Addict гэх мэт олон сонголтууд байдаг.
Подкаст сонсох апп-тай болсны дараа сонсохыг хүссэн подкастаа нэрээр нь хайж олно. Та тухайн подкастын аль ангийг сонсохоо сонгож болох ба бүртгүүлсэн тохиолдолд уг подкаст-д шинэ хөтөлбөр нэмэгдэх тутам танд автоматаар татагдаж орно. Хэрвээ та дата их үрэгдэхээс санаа зовж байвал подкастуудыг зөвхөн Wi-Fi холболтоор татаж авах тохиргоог хийгээрэй.
Таблет ашиглахад мөн адил: iPad-ууд цаанаас нь суулгагдсан подкаст апп-тай байх ба Android таблетуудад подкаст апп шинээр татаж авах хэрэгтэй.
Та өөрийн зөөврийн компьютер болон гэрийн компьютер дээр ч сонсох боломжтой. Ихэнх подкастууд өөрсдийн вэбсайтуудтай байдаг.
SBS Aпп
SBS-н бүх Подкаст болон Радио контентууд SBS Радио апп дээр сонсоход бэлэн (App Store болон Google Play дээрээс үнэгүй татаж авч болно) байдаг. Хэрэглэхэд маш энгийн ба "Цааш үзэх" гэдэг дээр дараад сонсохыг хүссэн контентоо төрлөөр нь хайхад л хангалттай.
Подкастуудын давуу тал юу вэ?
Подкастууд дэлхийн өнцөг булан бүрээс гаргадаг олон төрлийн баялаг контентуудыг танд санал болгодог. Маш олон төрлийн сонголттой тул таны сонирхолд таарах сэдэв заавал олддог. Подкастууд сонирхолтой мэдээллээр хангадаг ба хаана ч, хэзээ ч сонсох боломжтой учраас хэрэгтэй мэдээллээ авахад тань туслах болно. Подкастуудыг нийтийн тээврээр аялахдаа, цэвэрлэгээ хийж байх үедээ, урт хугацаагаар онгоц, галт тэрэг, машинаар зорчихдоо эсвэл танд хэзээд цаг гарна тэр үедээ сонсоорой.
Share

