Австралид 15 мянган Монголчууд амьдарч байна хэмээн Сидней хотод болсон баяр наадмын нээлтийн үеэр элчин сайд Д.Даваасүрэн хэллээ.
Монголоо гэх сэтгэлийн дархлаа болсон Үндэсний их баяр наадам Австралийн өнцөг булан бүрт өргөн дэлгэр боллоо.
New South Wales мужийн Монгол наадам
2023 оны 7-р сарын 9-ны өдөр Сидней хотын Tillman Park-д болсон юм.
Гэрэл зурагчин Б.Сүбээдэй өөрийн авсан зургуудаа SBS Mongolia-д ашиглахыг зөвшөөрөв.
Есөн хөлт цагаан тугийг хүчит бөхчүүд баяр наадмын талбайд хүндэтгэн залснаар их баяр наадам эхэллээ. Credit: subeedei
Австралид анх удаа Цам харайх ёслол болов. Credit: subeedei
Даншиг наадмын хамгийн гол зүйл нь цам харайх ёслол билээ. Цам нь ад, зэтгэр, гай хөнөөлийг даран сөнөөх учир агуулгатай. Credit: subeedei
Цам цамнахдаа гар, хөл, биеийн олон хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлэхийн зэрэгцээ хортон дайсан, ад зэтгэрийг догшдын үйлдлээр даран сөнөөж буй хөдөлгөөнүүдийг үзүүлнэ Credit: subeedei
Наадамд хүчит 64 бөх зодоглож, Увс аймгийн Тэс сумын харьяат Аймгийн начин Бүргэдийн Ганзориг түрүүлж, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат аймгийн хурц арслан Авирмэдийн Хосбаяр үзүүрлэлээ.
Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат аймгийн хурц арслан Авирмэдийн Хосбаяр. Наадмын үзүүр, түрүүний бөхчүүдтэй хийсэн ярилцлагыг та бүхэн сонсоорой.
Энэ жил анх удаа Австралид Монгол сурын харваа боллоо. Сур харваанд нийт эрэгтэй эмэгтэй 22 харваач цэц мэргэнээ сорьжээ. Анхны наадмын эрэгтэйчүүдийн төрөлд Говьсүмбэр аймаг, Жахарай мэргэд холбооны харваач, аймгийн мэргэн, спортын мастер Т.Батхуяг (20 сумнаас 11 онож), Говьсүмбэр аймаг, Жахарай мэргэд холбооны харваач, аймгийн гарамгай мэргэн харваач, спортын мастер Н.Энхзул (20 сумнаас 13 онож) тэргүүн байрыг эзэлжээ. Бид тэргүүн байрын харваачидтай ярилцлага хийснийг та бүхэн сонсоорой. Credit: Зургийг Т.Батхуягаас авав.
Сур харвааны тэргүүн байрын Харваачид
Шагайн харваа боллоо. Credit: subeedei
Үндэсний бүжиг, урлагийн үзүүлбэрээ хүүхэд багачууд үзүүлэв. Credit: subeedei
Монгол охидын циркийн үзүүлбэр Credit: subeedeiQueensland мужийн Монгол наадам
2023 оны 7-р сарын 2-нд Whites Hill Reserve-д болов.
З.Тунгалагбаатарын авсан гэрэл зургуудаас толилуулж байна.
Баяр наадмын нээлтийн ажиллагаанаас Credit: З.Тунгалагбаатар
Үндэсний дуу, хөгжмийн үзүүлбэр Credit: З.Тунгалагбаатар
Спортын арга хэмжээнүүд зохион байгуулав Credit: З.Тунгалагбаатар
Монгол шагайн харвааны тэмцээн боллоо. Credit: З.Тунгалагбаатар
Наадамчин олон үндэсний дээл хувцасаараа гоёжээ. Credit: З.Тунгалагбаатар
Үндэсний бөхийн барилдаанд Говь- Алтай аймгийн Цээл сумын харьяат Аймгийн заан Х. Ариунбаатар түрүүлж, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат Аймгийн арслан Б.Сэнгэдорж үзүүрлэжээ.
Монгол Үндэсний иж бүрэн хувцасаараа гоёсон Г.ГанхуягWestern Australia мужийн Монгол наадам
Гэрэл зургуудыг Номин бидэнд илгээв.
Баруун Австрали дахь Монголчуудын наадмын хүчит бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Сант сумын заан Энхтүвшингийн Өлзий-Сүрэн түрүүлж, Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат сумын заан Төмөрсүхийн Арсланбаатар үзүүрлэжээ.
Баруун Австралийн хүчин бөхийн барилдаан
Үндэсний бүжиг, Жалам хар
Хүүхдүүдийн дунд спортын тэмцээн зохион байгуулав.
Олны хайрыг татсан наадамчин Монгол хүү
М.Монголмаа, Баяд монгол бүжиг
Наадамчид Монгол хувцасаараа гоёжээ.South Australia мужийн Adelaide хотод мөн баяр наадмаа тэмдэглэж, энэ жил сургуулиа төгсөж байгаа шинэхэн төгсөгчдөд баяр хүргэж, хүндэтгэл үзүүлжээ.
Victoria мужийн Melbourne хотын монголчууд 7-р сарын 15-д "Назгай наадам" парти хийх гэж байна.