SBS Examines: One Nation намын албадан гаргах тухай сүрдүүлэг олон цагаачдыг түгшээв

Pauline Hanson-ийн хэвлэлийн мэдээг засгийн газрын албан ёсны мэдэгдэл хэмээн ойлгосон зарим сошиал медиа хэрэглэгчид өөрсдөө эсвэл хайртай хүмүүс нь үүнд өртөж болзошгүй хэмээн эмээж байна.

Untitled design (1).png

Уг хэвлэлийн мэдээ хоёрдугаар сарын 11-нд нийтлэгдэж, сошиал медиад цацагдсанаар зарим хэрэглэгчдийн дунд төөрөгдөл төрүүлжээ. Credit: AAP Image/One Nation

Австралид болон гадаадад суугаа зарим хүмүүс Pauline Hanson -ны One Nation намын хэвлэлийн мэдээ онлайнаар тархсаны дараа ихэд үймэлджээ.

Тус нам Хоёрдугаар сарын 11-нд мэдэгдэлд гаргаж, өөрсдийн санал болгож буй цагаачлалын бодлогоо танилцуулахдаа "75,000 хууль бус цагаачдыг" албадан гаргах тухай дурдсан юм.

Визний хугацаа хэтрүүлсэн, хууль бусаар ажилладаг, гэмт хэрэг үйлдсэн зэрэг 75,000 хүнийг Австралид "хууль бусаар" оршин сууж байна хэмээн Намын удирдагч, сенатор Pauline Hanson хэлээд тэднийг Australian Review Tribunal-д давж заалдах ямар ч боломж олгохгүйгээр албадан гаргана гэж мэдэгджээ.
Untitled design (2).png
. Credit: One Nation Website
Австралийн төрийн сүлд бүхий албан бичгийн хуудсан дээр нийтлэгдсэн уг хэвлэлийн мэдээ сошиал орчинд цацагдсанаар олон хүнийг түгшээж, төөрөгдөл үүсгэв.

Facebook -ийн Ni-Vanuatu групп дээр нэгэн хэрэглэгч, гэр бүлийнхнийг нь албадан гаргаж болзошгүйг анхааруулан пост оруулсан байна.

"Энэ ажиллагаа эхлэхээс өмнө буцаж ир гэж тэдэндээ мэссэж явуулаарай," хэмээн тэр уриалжээ.

"Vanuatu-гаас ирсэн гэр бүлийнхэндээ санаа зовж байна." хэмээн өөр нэг хүн бичсэн байна.

Хэд хэдэн пост уг бодлогын мэдэгдлийг АНУ-ын Ерөнхийлөгч Трампын цагаачлалын эсрэг хатуу бодлоготой холбон тайлбарлажээ.

"Трамп Австралид тушаал өглөө ... хууль бусаар амьдарч буй хүмүүсийг албадан гаргахыг шаардсан," гэж SBS Bislama-д нийтлэгдсэн нэгэн постод дурджээ.

Уг бодлогыг дэмжсэн сэтгэгдлүүдийг ч бас зарим үлдээсэн байна.

Уг мэдэгдлийг сошиал медиад харсан Timor-Leste-ээс ирсэн Leo, Maria* нартай SBS Tetum ярилцжээ.

"Бид их санаа зовсон. Учир нь Австралид ирэх нь бидний хувьд эх орондоо үлдсэн гэр бүлээ тэжээх том боломж юм. Бид дүрэм журмыг дагаж, албан ёсны бүртгэлтэй байсан ч энэ мэдээг сонсоод үнэхээр айсан." хэмээн тэд ярьжээ.

ACRATH-ын (Australian Catholic Religious Against Trafficking in Humans) цагаач ажилчдыг дэмжих хөтөлбөрийн төлөөлөгч Carla Chung уг баримт бичиг онлайнаар тархаж эхлэхэд олон мессеж хүлээн авсан байна.

“Pauline Hanson -ийн хэвлэлийн мэдээг хараад ажилчид маш их стресстэж, сэтгэлээр унасан байсан," гэж тэр ярьлаа.

"Энэ бол жижиг намын гаргасан зүгээр л нэг санаа гэдгийг тайлбарлаж, санаа зовох шаардлагагүй, ажлаа л анхаарч хийх хэрэгтэй гэж хэлсэн."

Leo, Maria* нар уг бодлогын улмаас албадан гаргагдаж магадгүй хэмээн айж байсан ч энэ тухай Facebook-ийн бусад постод тайлбарласныг хараад тайвширсан тухайгаа SBS Tetum-д хуваалцжээ.

"Сошиал медиа дээрээс энэ мэдээлэл засгийн газрын албан ёсны мэдэгдэл биш гэдгийг олж мэдсэн нь сайн хэрэг байлаа," гэж тэд хэлсэн байна.

One Nation намын төлөөлөгч SBS Examines-т хандан, "Энэхүү мэдэгдэл нь буруу ойлголт төрүүлсэн гэх ямар нэгэн гомдол бидэнд ирээгүй. Мөн аль нэгэн 'цагаачдын нийгэмлэг' уг мэдэгдлээс болж 'түгшүүр' мэдэрсэн гэх мэдээлэл бидэнд алга." гэж мэдэгдлээ.

Хэдийгээр уг хэвлэлийн мэдээ зарим хүмүүст түгшүүр төрүүлсэн ч One Nation намын байр суурьтай нийцэж байна хэмээн цагаачлалын мэргэжилтэн, дэд профессор Anna Boucher үзэж байна.

"Энэ бол One Nation нам байгуулагдсан цагаасаа хойш баримталж ирсэн цагаачлалын бодлогын үндсэн чиглэлүүдийнх нь нэг байсан."

Тэр энэхүү хэвлэлийн мэдэгдэл нь "тэдний дэмжигчдийн хүрээлэлд" чиглэсэн гэж үзэж байна.

Дэд профессор Anna Boucher бол Сиднейн Их Сургуулийн Олон нийтийн бодлого, Улс төр судлалын ахлах багш бөгөөд Холбооны засгийн газрын Чадварлаг цагаачлалын асуудлаарх Сайд нарын зөвлөх хорооны гишүүн юм.

Тэрээр SBS Examines-т өгсөн ярилцлагадаа уг хэвлэлийн мэдээнд тусгасан бодлогууд "үр дүнтэй эсвэл хэрэгжих боломжтой" гэж үзэхэд хэцүү гэдгийг онцолжээ.

Ийм өргөн хүрээний албадан гаргах ажиллагаа хийх нь амар ажил биш бөгөөд One Nation нам Administrative Review Tribunal-д давж заалдах эрхийг цуцлах бүрэн эрх байхгүй гэдгийг онцоллоо.

Айдсыг ашиглаж байна

Хэвлэлийн мэдээнд, одоогийн засгийн газрын үед цагаачлалын түвшин дээд хэмжээнд хүрсэн нь орон сууцны хямралыг хүндрүүлж, инфляцыг өсгөж, нийтийн үйлчилгээ болон дэд бүтцэд хэт ачаалал үүсгэж байна гэж мэдэгджээ.

Тэгвэл цыагаачлал, орон сууц, инфляцын хоорондын холбоог нотлох мэдээлэл эсвэл дата гаргаж өгөхийг хүсэхэд, намын төлөөлөгч ABC-ийн нийтлэл болон The Australian сонины тайлбар нийтлэл -рүү орох холбоос линк өгчээ.

"Энэ бол Австралид хүн амын тоо нэмэгдэхийн хэрээр нийтийн үйлчилгээ, дэд бүтэц, орон сууцыг илүү олон хүн ашиглах ёстой болдог гэсэн илэрхий, маргаангүй баримтыг харуулсан цорын ганц эх сурвалж биш юм," гэж тэд мэдэгджээ.

Гэвч Австралийн Үндэсний Их Сургуулийн (ANU) Crawford Их сургуулийн Олон нийтийн бодлогын сургуулийн Хүн ам зүйн (Demography)-н хүндэт профессор Peter McDonald цагаачлал нь орон сууцны хямралд төдийлөн их нөлөө үзүүлээгүй хэмээн SBS Examines-т өгсөн ярилцлагадаа дурдсан юм.

"Хэрэв шинжээчид болон улс төрчид орон сууцны зах зээлийн бүх асуудлыг цагаачлалтай холбон тайлбарлаж байвал, тэд орон сууцны хямралыг шийдвэрлэхэд шаардлагатай өргөн хүрээний бодлогын арга барилуудаас анхаарлыг холдуулж байна гэсэн үг," гэж тэр хэлэв.

Тэр цагаачид үл хөдлөх хөрөнгийн худалдан авалт болон түрээсийн зах зээлд төдийлөн их нөлөө үзүүлдэггүй бөгөөд цагаачлалыг хязгаарлах нь асуудлыг шийдэхгүй гэж үзэж байна.

Queensland-ын Их Сургуулийн Хот төлөвлөлтийн дэд профессор, доктор Dorina Pojani гол асуудал нь орон сууцны хомсдол гэдгийг онцолжээ.

"Бидэнд хүн амдаа хүрэлцэхүйц орон сууц алга, үүнийг зөвхөн цагаачлалтай холбож тайлбарлах боломжгүй. Бид хангалттай хэмжээний орон сууц барьж чадахгүй байна," гэж тэр хэлэв.

"2000-аад оны үед бид зах зээлийн эрэлттэй уялдуулан шинэ орон сууц барихаа зогсоосон. Үүнээс хойш орон сууцны үнэ өссөн."

Дэд профессор Boucher One Nation нам орон сууц, цагаачлалын хоорондын хамаарлыг онцолсон нь "үнэн худлаас үл хамааран сонгогчдын айдсыг ашиглах тактик" гэж үзэж байна.

"Тийм учраас л тэд үүнийг онцолж байна."

Цагаачлалын дэмжлэгт үзүүлэх нөлөө

Pauline Hanson-ны One Nation бол жижиг нам бөгөөд өөрсдийн хүчээр засгийн газар байгуулах эсвэл бодлого хэрэгжүүлэх хангалттай гишүүнчлэл байхгүй.

Харин дэд профессор Boucher "иймэрхүү хоосон гоё үг, айдас төрүүлэх мэдэгдлүүд" нь нийгмийн эв нэгдэлд сөргөөр нөлөөлж болзошгүйд санаа зовниж буйгаа илэрхийлжээ.
* Нэрийг өөрчилсөн болно.

Та илүү олон подкаст Монгол хэлээр сонсмоор байна уу?

SBS Mongolian вэб сайтаар зочилж эсвэл манай Facebook хуудсыг дагаарай. Мөн Apple PodcastGoogle PodcastSpotify -д бидэнтэй нэгдээрэй.
Долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.

Share

Published

Updated

By Rachael Knowles, Jarrod Landells, Cristina Benedek
Source: SBS

Share this with family and friends


Follow SBS Mongolian

Download our apps
SBS Audio
SBS On Demand

Listen to our podcasts
Independent news and stories connecting you to life in Australia and Mongolian-speaking Australians.
Find out when and why Mongolians first came to Australia.
Get the latest with our exclusive in-language podcasts on your favourite podcast apps.

Watch on SBS
SBS World News

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service
SBS Examines: One Nation намын албадан гаргах тухай сүрдүүлэг олон цагаачдыг түгшээв | SBS Mongolian