Women's World Cup 2023|Австралийн Matildas баг шөвгийн наймд үлдлээ. Дараагийн учраа хэн бэ

Австралийн шигшээ баг финалд үлдэхийн тулд аль багуудыг хожих ёстой вэ.

FIFA Womens World Cup 2023 - Australia v Denmark - Stadium Australia

Hayley Raso celebrates with teammates after scoring her team's second goal during the FIFA Womens World Cup 2023 Round 16 football match between Australia v Denmark at Stadium Australia in Sydney. Source: Getty / Sports Press Photo/Sipa USA

Австрали улс энэ өдрүүдэд хөл бөмбөгөөр амьсгалж байна.

Matilda-чууд эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэх мөрөөдлөө биелүүлэхээр зүтгэж байна.

Тэд даваа гарагийн орой /8-р сарын7-ны орой/ Сидней хотын цэнгэлдэх хүрээлэнд Данийн багийг 2:0-ээр буулган авснаар шөвгийн наймд шалгарлаа.

Ням гарагийн шөнө дэлхийн чансааны нэгдүгээрт бичигддэг АНУ-ыг Шведийн шигшээ баг торгуулийн цохилтоор буулган авсан.
Энэ баг энэ тэмцээнд гурав дахь удаагаа түрүүлнэ гэсэн итгэл найдвартайгаар тоглож байсан юм.

Дэлхийн номер 2, хошой аварга Герман пүрэв гарагийн орой хэсгийн шатанд хожигдож, Олимпийн аварга Канад болон Бразилийн шигшээ багуудтай ганзага нийлүүлэн буцахаар болж байна.

Matildas одоо хэнтэй тоглох вэ?

Одоо тэд Франц, Марокко хоёрын аль нэгтэй тулна. Өнөө орой болох тоглолтоос энэ хоёрын хэн ялсантай нь тоглоно гэсэн үг юм.

Тэд хожигдвол тэмцээнээс хасагдана. Харин хожиж, хагас шигшээд шалгарсан тохиолдолд Англи, Колумб, Ямайкийн аль нэгтэй нь өрсөлдөх болно.

Matildas хэзээ тоглох вэ?

Тэдний дараагийн тоглолт 8-р сарын 12-ны Бямба гарагт Брисбэн хотод болно. AEST 5pm цагт, Өмнөд Австрали болон Хойд Бүс Нутагт 4:30, Баруун Австралид 3:00 цагт эхэлнэ.

Одоо учраа баг хэн байхаас үл хамааран Matildas-д маш их хүлээлт үүсгэж байна.

Багийн довтлогч Caitlin Foord сэтгүүлчдэд хэлэхдээ "Бидэнд тийм ч их дарамттай санагдахгүй байна” гэж ярьжээ.

"Бид зүгээр л тоглолтондоо дурлаж, энэ мэдрэмжээрээ амжилтаа ахиулж байна” гэжээ.
"Бид энэ амжилтаа үргэлжлүүлж, илүү сайн байхыг хүсч байна. Одоо гүйцэтгэлээ ямар байх, хамгийн доод хэмжээ хэд байх ёстойг тогтоосон.

Хэрэв бид тэмцээнийг дуустал тоглохыг хүсвэл өөр түвшинд ажиллах ёстой гэдгээ бид мэдэж байгаа."

Гэхдээ Австрали бямба гаригийн шөвгийн наймд шалгарч, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг үргэлжлүүлэхээс өөр хүсэл мөрөөдөл байхгүй.

"Энэ бол мэдээж бидний мөрөөдөл. Тийм ээ, хүн бүр үүнийг хийхээр энд ирсэн" гэж Kerr хэлэв.
 


Share

Published

Updated

By SBS News
Source: SBS

Share this with family and friends


Follow SBS Mongolian

Download our apps
SBS Audio
SBS On Demand

Listen to our podcasts
Independent news and stories connecting you to life in Australia and Mongolian-speaking Australians.
Find out when and why Mongolians first came to Australia.
Get the latest with our exclusive in-language podcasts on your favourite podcast apps.

Watch on SBS
SBS World News

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service