ГАДААД ОЮУТАН, УР ЧАДВАРТАЙ ЦАГААЧИД БОЛОН БУСАД АЯЛАГЧДАД АВСТРАЛИ ХИЛЭЭ НЭЭЛЭЭ

Бараг хоёр жил хаалттай байсан Австралийн хил гадны иргэдэд анх удаа хилээ нээхээр боллоо.

welcome back

Passengers arrive at Melbourne International Airport in Melbourne, Sunday, November 21, 2021. Source: AAP

12-р сарын 1-нээс эхлэн бүрэн вакцин хийлгэсэн, ур чадварын, оюутны болон түүний дагалдан гэр бүлийнхэн, орогнол хүссэн гэх мэт 28 төрлийн визтэй иргэдийг хүлээж авах болсноо Холбооны засгийн газраас зарлалаа.

Дараах төрлийн виз эзэмшигч Австралид ирэх боломжтой: 

Subclass 200 – Refugee visa

Subclass 201 – In-country Special Humanitarian visa

Subclass 202 – Global Special Humanitarian visa

Subclass 203 – Emergency Rescue visa

Subclass 204 – Woman at Risk visa

Subclass 300 – Prospective Marriage visa

Subclass 400 – Temporary Work (Short Stay Specialist) visa

Subclass 403 – Temporary Work (International Relations) visa (other streams, including Australian Agriculture Visa stream)

Subclass 407 – Training visa

Subclass 408 – Temporary Activity visa

Subclass 417 – Working Holiday visa

Subclass 449 – Humanitarian Stay (Temporary) visa

Subclass 457 – Temporary Work (Skilled) visa

Subclass 461 – New Zealand Citizen Family Relationship visa

Subclass 462 – Work and Holiday visa

Subclass 476 – Skilled – Recognised Graduate visa

Subclass 482 – Temporary Skill Shortage visa

Subclass 485 – Temporary Graduate visa

Subclass 489 – Skilled – Regional (Provisional) visa

Subclass 491 – Skilled Work Regional (Provisional) visa

Subclass 494 – Skilled Employer Sponsored Regional (Provisional) visa

Subclass 500 – Student visa

Subclass 580 – Student Guardian visa (closed to new applicants)

Subclass 590 – Student Guardian visa

Subclass 785 – Temporary Protection visa

Subclass 790 – Safe Haven Enterprise visa

Subclass 870 – Sponsored Parent (Temporary) visa

Subclass 988 – Maritime Crew visa

Эдгээр визтэй хүмүүс вакцины бүрэн тунгаа хийлгэсэн байх ёстой бөгөөд дараах вакциныг Австралийн эм, эмчилгээний хяналтын алба (TGA)-наас хүлээн зөвшөөрч байгаа юм. Үүнд:

Сүүлийн 14 хоногоос өмнө дараах вакцины хоёр тунг хийлгэсэн бол:

    • AstraZeneca Vaxzevria
    • AstraZeneca Covishield
    • Pfizer/Biontech Comirnaty
    • Moderna Spikevax
    • Sinovac Coronavac
    • Bharat Biotech Covaxin
    • Sinopharm BBIBP-CorV (for 18-60 year olds)
    • Johnson & Johnson/ Janssen-Cilag COVID Vaccine-нэг тунг хийлгэсэн бол Австралид бүрэн вакцин хийлгэсэн хэмээн үзнэ. Мөн дээрх вакцинуудыг хольж хийлгэсэн байж болно.
Австралийн эм, эмчилгээний хяналтын алба (TGA)-наас хүлээн зөвшөөрч байгаа юм
Австралид ирэх хүмүүс Эм, эмчилгээний хяналтын алба (TGA)-наас хүлээн зөвшөөрсөн вакциныг хийлгэсэн байх ёстой Source: Getty Images
Мөн гурван өдрийн өмнө хийлгэсэн халдваргүй нь баталгаажсан шинжилгээний хариуг шаардах юм байна.

Аль бүс нутаг, мужид ирж байгаагаас хамааран тухай засгийн газраас гаргасан тусгаарлалтын дэглэмийг мөрдөх ёстой.  

Австралийн Ерөнхий сайд Scott Morrison “Тэд Австралид эргэн ирэх нь манай улсын цар тахлын дараах сэргэлтийн чухал алхам байх болно” хэмээн сэтгүүлчдэд хэлсэн байна. Холбооны засгийн газар 12,1-р саруудад дээрх зөвшөөрөгдсөн визтэй 200,000 цагаач иргэд ирэх байх хэмээн төсөөлж байна.

Мөн Австрали улс Өмнөд Солонгос болон Японы иргэдэд хилээ нээж байна. Ингэснээр эдгээр улсын бүрэн вакцин хийлгэсэн иргэд хүчин төгөлдөр визтэй бол ямар нэгэн аяллын хязгаарлалт, тусгаарлалтгүйгээр ирэх боломжтой болох юм. 

Сүүлийн хоёр жилийн туршид гадны иргэд заавал албаны зөвшөөрөл авч, тусгаарлалтад тодорхой хугацааг өнгөрүүлэн Австралид ирдэг байсан юм. Ингээд 11-р сард хилээ нээж, зөвхөн Австралийн иргэд болон байнгын оршин суух эрхтэй хүмүүс, тэдний гэр бүлийнхэн л ирэх эрхтэй байсныг ийнхүү өргөжүүлж байна. Бизнесийн салбарууд, зарим муж, бүс нутгууд ч ажиллах хүчний дутагдалд орж, гадны ур чадвартай иргэдийг оруулж ирэхийг шаардсаар байсан юм. Австралийн их сургуулиудын холбооны гүйцэтгэх захирал Catriona Jackson-ны хэлж байгаагаар 130,000 орчим олон улсын оюутан Австралид ирж чадахгүй байгаа ажээ. 

Олон улсын оюутнууд Австралийн эдийн засагт 40 тэрбум доллароор үнэлэгдэх хөрөнгө оруулагчид бөгөөд ажлын байранд ч гол үүргийг гүйцэтгэдэг хэмээн сангийн сайд Josh Frydenberg ярьжээ.

Ийнхүү гадны иргэдэд хилээ нээж байгаатай холбоотой шинэчлэгдсэн дүрмүүдийг эндээс уншаарай.
Female passenger looking flight schedule on the digital board in the terminal
Female passenger looking flight schedule on the digital board in the terminal Source: Getty Images
ТУСГААРЛАЛТ, МУЖ ХООРОНД ЗОРЧИХ, ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ ЦЭГҮҮД БОЛОН ГАМШГИЙН ҮЕИЙН ТУСЛАМЖ АВАХ МЭДЭЭЛЛИЙГ ДООРХ ХОЛБООСУУДААР ОРЖ АВААРАЙ. 

ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ БАЙРШЛУУД:



ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ТУСЛАМЖ АВАХ ХОЛБООС МУЖ, БҮС НУТАГ БҮРЭЭР:

Дархлаажуулалт болон вакцин үйлдвэрлэлийн талаарх анагаах ухааны нэр томъёоны толийг эх хэлээрээ уншихыг хүсвэл энд дарж орно уу.
Холбоотой мэдээ:

МОНГОЛД ГАЦСАН МОНГОЛ



 


Share

4 min read

Published

Updated

Presented by Undrakhbayar Jargalsaikhan


Share this with family and friends


Follow SBS Mongolian

Download our apps
SBS Audio
SBS On Demand

Listen to our podcasts
Independent news and stories connecting you to life in Australia and Mongolian-speaking Australians.
Find out when and why Mongolians first came to Australia.
Get the latest with our exclusive in-language podcasts on your favourite podcast apps.

Watch on SBS
SBS World News

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service