Voice to Parliament Referendum|Санал асуулгад Засгийн газар ялагдвал юу болох вэ

Австралийн түүхэнд цөөн хэдэн сургамж бий.

ig no.png

Opposition Indigenous Australians spokeswoman Jacinta Nampijinpa Price says that, if the No camp wins the Indigenous Voice to Parliament referendum, it's "Albanese's leadership that is on the line first". Is she right? Credit: SBS

Судалгаанаас харахад уугуул иргэдийн парламентад хүргэх дуу хоолой бүтэлгүйтэх хандлагатай байгаа. Тэгвэл хэрэв ийм зүйл тохиолдвол Хөдөлмөрийн намын сонгуулийн хэтийн төлөвт юу тохиох бол.

Үгүй гэсэн санал нь Ерөнхий сайд Anthony Albanese-ийн улс төрийн байр суурийг ганхуулж магадгүй гэсэн таамаг бий. Энэ нь сөрөг хүчний удирдагч Peter Dutton-ыг эрх мэдэлд хүрэхэд түлхэц болно гэсэн агуулга ч тарж байна.

Эцсийн бүлэгтээ, 2022 оны сонгуулийн шөнө ялалт байгуулсаны дараа Anthony анх үг хэлэхдээ Зүрхний чанадаас Улуругийн тунхагийг бүрэн биелүүлэхээ амласан. 10-р сарын 14-ний өдөр Засгийн газар ялагдал хүлээвэл тэрхүү хүсэл тэмүүлэл эхний даваандаа бүдэрч буйн илрэл болно.

Сөрөг хүчний уугуул Австраличуудын хэвлэлийн төлөөлөгч Jacinta Nampijinpa Ерөнхий сайдад санал хураалтын дараа эргэж харахыг анхааруулав.
"Би Албаны манлайлал хамгийн эхний эгнээнд жагсаж байгааг анхааруулмаар байна." гэж тэрээр өнгөрсөн сард Үндэсний хэвлэлийн хүрээлэнд мэдэгдсэн юм.

Гэхдээ бүх нийтийн санал асуулгад ялагдах нь Засгийн газрыг үнэхээр хүнд байдалд оруулах уу?

Австралийн Үндэсний Их Сургуулийн түүхч Frank Bongiorno ийм зүйл заавал тохиох албагүй гэж үзэж байна.

"Бүх нийтийн санал асуулгад ялагдах нь Австралийн засгийн газруудад удаан хугацааны хохирол учруулахгүй, ерөнхий сайд нарыг огцруулах шалтгаан болохгүй байх хандлагатай байдаг" гэж тэр хэлжээ.

"Бүх нийтийн санал асуулгад ялагдал хүлээсний төлөө засгийн газрууд унасан түүх байхгүй."

Яагаад гэдэг тайлбар сонсцгооё.

Бид ямар санал асуулга хийх гэж байгаа вэ?

Австрали улс холбооны улс болсоноос хойшхи 122 жилийн хугацаанд Австраличууд үндсэн хуульд 44 удаагийн өөрчлөлт хийх гэж оролдсоноос 36-г нь татгалзсан байна.

Арван гурван удаа тэд бүх нийтийн санал асуулгын хуудсанд "Үгүй" гэж хариулжээ.

Эдгээр арван гурван тохиолдлыг хоёр бүлэгт хувааж болно: дөрөв нь холбооны сонгуультай нэг өдөр хийсэн бол есөн нь дангаараа болсон.

Бүх нийтийн санал асуулгыг дангаар нь явуулахад:

Аравдугаар сарын 14-нд болох бүх нийтийн санал асуулга болоход холбооны сонгууль давхар болохгүй.

Тэгвэл дангаараа болсон, есөн удаагийн бүтэлгүйтлийн дараа юу болсныг харвал одоогийн засгийн газарт айгаад байх зүйл байхгүй.

Эхнийх нь 1911 онд байсан бөгөөд Хөдөлмөрийн нам дараагийн холбооны сонгуульд ялагдсан. Гэхдээ энэ нь тэр цагаас хойш ганцхан удаа тохиолдсон бөгөөд 1949 он хүртэл.

Өөр зургаан удаа бие даасан санал асуулгад ялагдсан засгийн газрууд дараагийн сонгуульд ялалт байгуулсан. Robert Menzie -ийн Коммунист намыг хориглох оролдлого 1951 онд бүтэлгүйтсэн ч энэ нь түүний эрч хүчийг зогсоосонгүй; тэр дахиад 15 жил засагласан юм.

Дараа нь Ерөнхий сайд John Howard бүх нийтийн санал асуулга явуулахыг зарласан боловч энэ санааг эсэргүүцэж, идэвхтэй тэмцэж байв. John Howard тал ялалт байгуулж, бүх нийтийн санал асуулга үгүй болж, харин тэр өөрөө 2001 оны сонгуульд ялалт байгуулсан.

Сонгуультай зэрэгцэн ард нийтийн санал асуулга явуулахад:

Хэрэв Австраличууд холбооны сонгуультай нэг өдөр болсон бүх нийтийн санал асуулгаас татгалзвал энэ нь засгийн газарт хүндрэл учруулна гэж ойлгож болно.

Гэхдээ энэ нь дандаа тохиодоггүй.
if no.png
Энэ нь 1913, 1919, 1974, 1984 онуудад дөрвөн удаа тохиолдсон бөгөөд эдгээрийн гуравт нь эрх баригч нам сонгуульд ялсан.

Энэ гурван удаагийн ялалтын дараа болсон сонгууль ч холимог үр дүнд хүрсэн.

Нэг удаа Засгийн газар эрх мэдлээ алдсан.

1975 онд Ерөнхий захирагч Whitlam -ын засгийн газрыг дахин санал хураалтад оролцох боломж олдохоос өмнө огцруулжээ.

Гэвч Labor-чууд 1984 оны сонгуульд ялалт байгуулаад зогсохгүй, Bob Hawke, Paul Keating нарын удирдлаган дор дахиад арван жил засгийн эрхийг атгасан юм.

Сонгууль, бүх нийтийн санал асуулгын дүн яагаад ижил байдаггүй вэ?

Бүх нийтийн санал асуулга эсвэл холбооны сонгуульд санал өгөх эсэхээс үл хамааран Австралийн сонгогчид өөрчлөлтөөс болгоомжилдог.

Хэрэв “Voice” аравдугаар сарын 14-нд бүтэлгүйтвэл тэд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг үгүйсгэж, ердөө наймыг нь батлах юм.

Мөн 1930 оноос хойш 35 удаа холбооны сонгууль болж, ердөө 9 удаа засгийн газар солигдсон байна.

Дэлхийн өнцөг булан бүрт болсон олон зуун санал асуулгын дүнг судалсан ANU-ийн шинжээч Matt Qvortrup хэлэхдээ, сонгогчид засгийн газрыг тогтвортой байлгахыг хүсдэг тул энэ аргаа хэрэглэдэг гэжээ.

Гэхдээ сонгогчид бүх нийтийн санал асуулгаар уураа гаргах боломж байгаа ч засгийн газар солигдох нь өөр зүйл юм.

"Сонгууль дөхөж ирэхэд ирэх гурван жилд улс орныг хэн удирдах вэ гэдэг нь хоёр талын сонголт юм. Хүмүүс огт өөр аргаар тооцоолдог." гэж Bongiorno хэлжээ.

Хэрэв "Үгүй" бол Хөдөлмөрийн намд юу тохиолдох вэ?

Anthony Albanese-ийг энэ түүх тайвшруулж болох ч "Үгүй" гэсэн санал түүний хувьд улс төрийн үр дагавар ямар байх нь бүрэн тодорхойгүй байна.

Bongiorno хэлэхдээ, Хөдөлмөрийн нам Uluru тунхагаар Австралид төдийгүй дэлхий дахинаа өөрийн дүр төрхөө гаргахад ихээхэн чармайсан. 10-р сарын 14-нд хэрвээ унавал энэ нь тэд эхний оролдлогоор бүтэлгүйтсэн хэрэг болно.

"Ялагдал нь засгийн газрыг ямар нэгэн байдлаар гундуулна гэж та төсөөлж байна уу. Гэхдээ засгийн газрыг унагах, сонгуулийн нэр хүндийг нь бууруулах нь огт өөр зүйл" гэж тэр хэлэв.

"Улс төрийн үр дагаврыг урьдчилан таамаглахад хялбар биш гэж би бодож байна."

Үйл явдлууд ар араасаа өрнөсөөр, Австраличууд 2025 онд болох дараагийн Холбооны сонгууль болоход өнөөдрийн Voice инхэнх сонгогчдын хувьд холын дурсамж болж магадгүй юм.

Муйхар, муу кампанит ажил хийх нь сөрөг хүчний нэр хүндийг бууруулах магадлалтай гэж Bongiorno нэмж хэлсэн.

"Ард нийтийн санал асуулгад юу ч тохиолдсон - тийм эсвэл үгүй гэсэн санал өгсөн эсэхээс үл хамааран сөрөг хүчинд ихээхэн хохирол учруулах боломжтой" гэж тэр хэлэв.

"Энэ нь түүний явуулсан кампанит ажлын мөн чанарт оршдог; үүнийхээ төлөөсийг тэд төлөх ёстой болж магадгүй гэж би бодож байна." 



Share

Published

By Finn McHugh
Source: SBS

Share this with family and friends


Follow SBS Mongolian

Download our apps
SBS Audio
SBS On Demand

Listen to our podcasts
Independent news and stories connecting you to life in Australia and Mongolian-speaking Australians.
Find out when and why Mongolians first came to Australia.
Get the latest with our exclusive in-language podcasts on your favourite podcast apps.

Watch on SBS
SBS World News

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service