Yolngu дахь үндэсний соёлын хамгийн том баярт зориулсан тайз аль хэдний бэлэн болжээ.
23 дахь удаагийн Garma наадам 8-р сарын 4-7-ны хооронд Northern Territory-гийн Nhulunbuy -ээс 31 км-ийн зайд орших Gulkula гэдэг газар болно.
Жил ирэх бүр энэ наадам улам бүр олон үзэгчдийг татсаар байна. Ерөнхий сайдаас эхлээд улс төрчид, эрдэмтэн судлаачид, хуульчид, бизнес эрхлэгчид, боловсрол, эрүүл мэндийн салбарынхан, гадааны төлөөлөгчид энэхүү наадмыг үзэхээр ирж, хүрээгээ тэлсээр байна. Гэхдээ энэ жил Garma арай өөр байх болно.

Bungul (dance) circle a key highlight of the Garma Festival Source: AAP
Yolngu хүндэт Ахмад, Gumatji овгийн удирдагч Yunupingu удаан хугацааны турш өвчинтэйгээ тэмцэсний эцэст энэ оны 4-р сард таалал төгссөн билээ.
Тэрээр 74 насыг зооглохдоо өөрийн бүхий л амьдарлаа газар шорооныхоо төлөө тэмцэлд зориулж, ард түмнийхээ нэр төрөө олж авах үйлсэд зориулжээ.
Garma наадам бол Yunupingu болон түүний дүү Dr M Yunupingu нарын бүтээл байсан юм.
Garma гэдэг "хосолмол сургалт" гэсэн утгатай Yolngu Matha үг юм.
Тэд анх 1999 онд Гарма наадмыг хамтран зохион байгуулжээ. Энэ нь Yolngu хүмүүсийг цуглуулж, өөрсдийгөө тодорхойлох, сайн сайхан байдал, эрүүл мэндийн талаар ярилцах зорилготой жижиг цуглаан байсан юм. Анхны энэ наадмыг Yothu Yindi сангаас зохион байгуулсан юм. Энэ нь арваад жилийн өмнө Gumatji, Rirratingu, Djapu, Galpu болон Wangurri гэсэн таван овгийг төлөөлөх зорилгоор байгуулагдаж байсан сан ажээ.
Gulkula утга учир
Хамгийн анхны Garma наадам Gumatj нутгийн Gulkula гэх нэртэй газарт зохион байгуулагдаж, өнөөг хүртэл зөвхөн энэ газраа л уламжлал болгон зохиогдож иржээ.
Gulkula бол Gumatj-гийн хувьд ёслолын чухал байрлал бөгөөд таван овгийн уулзалтын газар гэж үздэг. Yolngu-ийн түүх эрт дээр үесээ хүмүүс ёслолын талбайд хэрхэн бүжиглэж байсныг дүрсэлсэн байдаг.
Gulkula бол шигүү ургасан холтост модтой ойн эх нутаг бөгөөд Carpentaria дээрээс харагдахуйц сүрлэг газар билээ.

The Gulkula site, where thousands of campers descend for the Garma Festival. Credit: yyf.com.au
Тухайн үед уугуул иргэд хуулийн эрхгүй байсан тул Yolngu -ийн ард түмэн нэгдэж, тэдний эсрэг тэмцэж чадаагүй юм.
Харин 2017 онд Газрын эрхийн тухай хуулийн дагуу Northern Land Council (NLC) пуужин хөөргөх байгууламжийг ажиллуулах зорилгоор Gulkula-гийн ойролцоох Gumatji -ийн газрыг түрээслэхийг зөвшөөрчээ.
Yunupingu-гийн домог
Энэ жил анх удаа Yunupingu-гүйгээр Garma наадмыг хийх гэж байна. Баасан гаригт наадмын нээлтийн үеэр түүний дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ болно.
Garma бол агуу их домгийн нэгэн хэсэг юм.
Yunupingu-г нас барсан өдөр түүний охин Binmila гашуудлын үг хэлэхдээ, түүн шиг хүн хэзээ ч дахин төрөхгүй хэмээжээ.
"Түүний эрэлхэг манлайллийг Yolngu болон Австралийн уугуул иргэд бүхий л үеэрээ санан дурсах болно. Тэр үргэлж бидний жам ёсны дагуу амьдарсан" гэж тэр бичжээ.
“Бидний аав энэ үндэстний ирээдүй, ард түмнийхээ байр суурь, Абориген хүмүүсийн зохих газар нутгийн төлөөх тэмцэлд зориулагдсан хүн байлаа.
"Аав нь орхин явахад олон хүний зүрх сэтгэл, оюун ухаанд хүнд гарз байдгийг бид мэднэ. Гэхдээ түүний амьдрал, манлайллыг хүндэтгэж баяртайгаар үдэж явуулахыг манай гэр бүлээс уриалж байна” хэмээжээ.

Yunupingu's family and his daughter Binmila Yunupingu addressing the ceremony. Credit: Peter Eve
Түүнийг 15 настай байхад Австралийн засгийн газар Nabalco-д Gove Peninsula -д олборлолт хийх эрхийг олгосон. Тэр үед Yolngu ард түмэнтэй хэзээ ч энэ тухай зөвлөлддөггүй байжээ.
Yunupingu аав, авга ах хоёртоо алдарт Yirrkala Bark төслийг боловсруулахад тусалсан бөгөөд энэ нь хожмоо уугуул иргэдийн газрын эрхийн хөдөлгөөний үндсэн баримт бичиг хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн юм.Yolngu Matha болон англи хэл дээр бичигдсэн энэ өргөдөл нь Aboriginal нэгдэл, улс орны өмчлөлийг дэмжсэн агуулгатай. Эдгээр нь Австралийн парламентаас хүлээн зөвшөөрөгдсөн анхны баримт бичиг болж, Австралийн хуулинд уугуул иргэдийг хүлээн зөвшөөрсөн анхны баримт болсон юм.
Yunupingu нь Northern Territory -ийн Дээд шүүхэд Nabalco-гийн эсрэг "Газрын эрхээ удирдах" чухал хэргийн орчуулагчаар ажиллажээ. Энэ нь төрөлх нэр төрийнхөө төлөө хийсэн анхны түүхэн тохиолдол байв.

One of the historic Yirrkala Bark Petitions.
Энэ нь 1976 онд Хойд Нутаг дэвсгэрийн Газрын эрхийн тухай хууль батлагдах замыг зассан. Энэ бол Хамтын нөхөрлөлийн засгийн газраас тус улсын Абориген хүмүүсийн эзэмшлийг хуулиар албан ёсоор хүлээн зөвшөөрөх анхны оролдлого байсан юм.
1977 онд Yunupingu Northern Land Council /NLC-ийн даргаар сонгогдож, 1978 онд Австралийн оны шилдэг хүнээр шалгарч байжээ.
Тэрээр хүлээн авалтын үеэр тэрээр "Эцсийн бүлэгтээ бид энэ улсын ирээдүйг хуваалцах эрхтэй уугуул иргэд гэдгээ хүлээн зөвшөөрүүллээ” хэмээн хэлжээ.
Арваад жилийн дараа тэрээр уугуул иргэдийг хүлээн зөвшөөрөх, газрын эрхийн үндэсний тогтолцоо, ялгаварлан гадуурхахыг зогсоохыг уриалсан Barunga-гийн тунхаглалд хамтран гарын үсэг зурав.
Уг тунхагыг Northern Territory-гийн Jawoyn Country дахь Barunga спорт, соёлын наадмын үеэр тухайн үеийн Ерөнхий сайд Bob Hawke-д өргөн барьжээ.
Hawke уг тунхаглалд хамтран гарын үсэг зурж, Гэрээ байгуулах эцсийн хугацааг 1990 он гэж тогтоосон.
1991, 1996 онуудад Yunupingu Council for Aboriginal Reconciliation -ийн гишүүн байсан бөгөөд хожим нь энэ зөвлөл Reconciliation Australia болсон юм.
1977-1980, 1983, 2004 онуудад Yunupingu тус зөвлөлийн даргаар ажиллаж байгаад огцорсон юм.
Yunupingu-Бүх нийтийн санал асуулгад
Yunupingu бол зүрх сэтгэлээс гаргасан Улуругийн тунхаглалд тууштай дэмжигч байлаа. Тэрээр бүх нийтийн санал асуулга явуулах ажлын хэсэг болон сайд асан Ken Wyatt-ын байгуулсан уугуул иргэдийн зөвлөх хэсгийн гишүүн байсан юм.
2022 оны Garma наадам дээр Ерөнхий сайд Anthony Albanese Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх санал асуулга явуулах тухай хуулийн төслийг танилцуулсан.
Энэ жилийн Garma наадам Бүх нийтийн санал асуулгад гол анхаарлаа хандуулна
Түүнийг нас барсны дараа Австралийн уугуул иргэдийн асуудал эрхэлсэн сайд Linda Burney “Yunupingu-д Voice кампанит ажлыг амжилттай хийх болно хэмээн амласан юм.
“Түүнийг алдаж байгаа нь манай улсад ямар их гарзтайг үгээр илэрхийлэхэд бэрх. Түүнгүйгээр дараагийн Garma наадмыг бас олон хүний урагшлах замыг төсөөлөхөд хэцүү байна" гэж тэр хэлэв.
"Гэхдээ түүний домог, урам зориг нь өнө мөнхөд үлдэх болно."
NT-ийн сенатч Malarndirri McCarthy, гишүүн Lingiari Marion Scrymgour нарын хамт сайд Burney бүх нийтийн санал асуулгыг амжилттай явуулах боломж байгаа гэж мэдэгдэв.
"Ирээдүй бол бидний хариуцлага" гэсэн Yunupingu үгээр түүнийг санан дурсаж байна.