Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний талаар та юу мэдэх хэрэгтэй вэ

Та тухайн ажлын байранд авах ёстой хууль ёсны цалинг авч чадаж байгаа юу? Австрали улс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тал дээр хатуу чанга дүрмүүдтэй.

Minimum Wage

Source: Pixabay

Австралид одоогийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1 цагт $18.29 буюу ойролцоогоор татвараас өмнөх долоо хоногийн цалин $695 байна. 

Aжил олгогчид хэдий хүлээн зөвшөөрсөн ч ажилчид үүнээс багаараар цалинжих ёсгүй.

Та хэр хэмжээний цалин авах ёстой вэ?

Цалингийн доод хэмжээнээс гадна таны хэр хэмжээгээр цалин авах ёстойд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлнө.

Хэрвээ та шөнийн цагаар, амралтын өдрүүдээр, эсвэл олон нийтийн амралтын өдрүүдээр ажилласан тохиолдолд хэвийн хэмжээнээс өндрөөр цалинжих ёстой. Та илүү дэлгэрэнгүй мэдээллийг Fair Work Ombudsman вэбсайт буюу эндээс авч болно.

Зарим салбарын ажил мэргэжлүүд арай илүүгээр цалинжих нөхцөлтэй байдаг ба дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.  

Casual worker буюу долоо хоногт бага цагаар ажилладаг хүмүүс 25%-аар нэмэгдэлтэй цалинжих ёстой. Энэ нь эдгээр ажилчид жилийн амралтын мөнгө болон бусад нэмэлт хөнгөлөлт авдаггүй тул нөхөн төлбөр болж байгаа юм.
bcd49f81-18c3-42df-9fe5-30274f4ce864_1519637694.jpeg?itok=eh7nkuET&mtime=1519637796
AAP

Цалингийн тооцоолуур ашиглах

Хэрвээ та дутуу хэмжээгээр цалинжиж байна гэж сэжиглэх эсвэл зүгээр шалгаж үзэх хүсэлтэй бол the Fair Work Ombudsman’s вэбсайт дээр байрлах тооцоолуур машин танд туслах болно.

Та calculate.fairwork.gov.au вэбсайтаар ороод хэдэн асуултанд хариулж өөрийгөө хэр хэмжээгээр цалижих ёстойгоо шалгах боломжтой.

Гадаад оюутнууд болон аялагчид багаар цалинжих эрсдэл өндөртэй байдаг.

Сиднейн Технологийн Их Сургуулийн хуулийн тэнхимийн ахлах лектор Laurie Berg болон түүний хамт ажиллагсад өнгөрсөн жил цалингийн хулгай гэсэн сэдвээр судалгаа хийсэн юм.


Судалгаагаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багаар цалинжиж байгаа тохиолдлуудад олон улсын оюутнууд болон аялагчид хамгийн элбэг өртөж байгааг илрүүлсэн байна.

“Олон улсын 3 оюутан тутмын 1 нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тал хувиар цалинждаг ба нэлээн хэдэн оюутнууд эрүүгийн албадан хөдөлмөртэй тэнцэхүйц нөхцөлд ажилладаг байсан," гэж тэрээр SBS-т мэдээлсэн юм.

Энэ асуудалд хэд хэдэн салбарууд орж байснаас ‘Hospitality’ буюу үйлчилгээний салбар мөн жимс ногоо хураалтын салбарууд илүү автсан байсан.

Berg хэлэхдээ ихэнх явган аялагчид болон олон улсын оюутнууд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур хөлсөөр ажиллаж байна.

"Азийн орноос ирсэн Хятад, Тайван, Вейтнам зэрэг ажилчид Хойд Америк, Ирланд, Англиас ирсэн ажилчидаас доогуур цалинждаг, гэж тэрээр мөн дурдсан.

“Гэхдээ энэ улсад бараг бүх үндэстний олон улсын оюутнууд болон явган аялагчид авах ёстой хэмжээнээс доогуур хөлсөөр ажилладаг судалгаа гарсан нь биднийг их цочирдуулсан. Америк, Англи, Энэтхэг, Бразил болон Хятад 5 оюутан тутмын 1 нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тал хөлсөөр цалинждаг. Харин зарим улсаас ирсэн оюутнууд түүнээс ч муу үзүүлэлттэй гарсан.
10622bcb-a632-4df6-9342-a59f4bb11575_1519637803.png?itok=IsqDZq0C&mtime=1519637977
AAP

Хэрхэн туслалцаа авах вэ?

Fair Work Ombudsman’s вэбсайт дээр хөдөлмөрийн хөлс, ангилал, амралт чөлөө авах талаар хангалттай мэдээллүүд 40 гаруй өөр хэл дээр байдаг.

Хэрвээ та хэн нэгэнд энэ талаар ярих хэрэгтэй бол 13 13 94 дугаар луу залгаж болно. Орчуулагчид танд бас туслах боломжтой.

Хэрвээ та ямар нэг нөхцөл байдлыг нэрээ дурдахгүй мэдээллэхийг хүсвэл энд мэдүүлэг хийж болно.


Та мэдүүлэг хийснээр таны визанд ямар нэгэн муу нөлөө байхгүй тул санаа зовох хэрэггүй. “Бид хэн нэгэн ажлын байран дах нөхцөл байдлын талаар мэдүүлэг хийхэд тэдний визний статуст ямар нэгэн байдлаар нөлөөлөх ёсгүй талаар Цагаачлалын Албатай гэрээ байгуулсан байдаг тул хүмүүст энэ тал дээр баталгаа гаргаж чаддаг," хэмээн Fair Work Ombudsman байгууллагын хэвлэл мэдээллийн хэлтэсийн захирал Mark Lee дурьдсан.

Fair Work Ombudsman вэбсайт: fairwork.gov.au

Fair Work Ombudsman холбогдох утасны дугаар: 13 13 94


Share

Published

Updated

By Audrey Bourget
Presented by Danny Battsog

Share this with family and friends


Follow SBS Mongolian

Download our apps
SBS Audio
SBS On Demand

Listen to our podcasts
Independent news and stories connecting you to life in Australia and Mongolian-speaking Australians.
Find out when and why Mongolians first came to Australia.
Get the latest with our exclusive in-language podcasts on your favourite podcast apps.

Watch on SBS
SBS World News

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service