Австрали улс визний зарим нөхцөлөө хөнгөллөө

There has been criticism of partner visa changes

Partner visa requirement needs to be changed Source: AAP

Цар тахлын өмнөхөн визээ авсан ч Австралид ирж чадаагүй хүмүүс виз дахин мэдүүлэхдээ төлбөр төлөхгүй.


Энэ оны 3-р сарын сүүлчээс хойш Австрали улс өөрийн иргэд, байнгын оршин суугчдаасаа бусдаар гадаадаас хүмүүс авахгүй байгаа. Үүний улмаас хэдэн арван мянган хүмүүс Австралид ирэх визээ ашиглаж чадалгүй хоцорсон юм. Тиймээс тэдгээр хүмүүст дахин боломж олгох үүднээс визний хураамжийн хөнгөлөлт, буцаан олголт хийхээр болсноо Холбооны Засгийн газраас зарлаад байна.

Хөнгөлөлт, хураамжийн төлбөрөөс чөлөөлөгдөх визний төрлүүдэд Монголчуудын хамгийн ихээр өргөдөл ирүүлдэг визний төрлийн нэг болох аяллын виз хамрагдаж байна. Хэрэв та эсвэл таны гэр бүл, дотны хэн нэгэн  3-р сарын 20-оос өмнө аяллын визээ авсан ч хил хаасны улмаас Австралид ирж чадаагүй тохиолдолд үнэ төлбөргүй дахин виз мэдүүлэхээр боллоо.


Share

Follow SBS Mongolian

Download our apps

Watch on SBS

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service

Watch now