SBS Examines: ‘Төгс шуурга’: One Nation намын нэр хүнд яагаад өссөн бэ?

Untitled design (3).png

Pauline Hanson-ийн One Nation нам санал асуулгуудад урьд өмнө байгаагүй өндөр үзүүлэлт гаргаж байна. Credit: Getty Images

Энэ намын өсөлт нийгмийн эв нэгдэлд ямар нөлөөтэй байж болох вэ?


Канберрагийн Их Сургуулийн Зөвлөлдөх Ардчиллын Төвийн ахлах судлаач Dr Jordan McSwiney SBS Examines-т өгсөн ярилцлагадаа амьжиргааны өртгийн дарамт, олон улсын хямралууд, Австралид болсон террорист халдлага, мөн Либерал-Үндэсний Эвслийн дотоод хагарал зэрэг улс төрийн өнөөгийн нөхцөл байдал нь One Nation намд амжилт гаргах таатай нөхцлийг бүрдүүлж байна гэв.

“Санал асуулгын дүн ийм өндөр, ийм хурдан өснө байна гэж би төсөөлж байсан уу? Үгүй. Ер нь хэн ч тэгж бодоогүй байх,” гэж тэр хэлсэн юм.

Newspoll судалгаагаар One Nation нам Квинсланд мужид 30 хувийн анхан шатны саналтайгаар тэргүүлж байгаа нь Лейбор намын 27 хувь, Эвслийн 23 хувиас давсан үзүүлэлт юм.

Хоёрдугаар сарын эхээр The Australian-д нийтлэгдсэн улсын хэмжээний Newspoll судалгаагаар тус нам 27 хувийн анхан шатны санал авсан нь Лейбор намын 33 хувийн дараа орсон ч Эвслийн 18 хувиас хавьгүй өндөр байв.

Баруун Австрали дахь One Nation намын тэргүүн Rod Caddies SBS Examines-т хэлэхдээ намын сүүлийн үеийн амжилт нь “төгс шуурга”-ын үр дүн гэжээ.

Танил түүх:

Төстэй нэгэн үйл явдал 2016 онд болсон бөгөөд Lindt Cafe-ийн террорист халдлагын дараа Pauline Hanson 18 жилийн дараа парламентэд дахин сонгогдож чадсан юм.

Hanson тухайн нөхцөл байдлын түүхэнд өөрийгөө амжилттай “оруулж” чадсан бөгөөд “энэ удаад ч мөн Bondi-той холбоотой шуугианыг ашиглан үндэсний аюулгүй байдал, цагаачлал зэрэг асуудлыг хөндөж байна. Эдгээр нь One Nation намын хувьд гол асуудлууд нь юм” гэж McSwiney хэллээ.

SBS Examines-ийн энэ дугаарт бид One Nation намын дэмжлэг яагаад ийм хурдтай өсөж байгааг тодрууллаа.

SBS Examines бусад дугааруудыг Монгол хэлээр сонсохыг хүсвэл ЭНД дараарай.

Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?

Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.


Share

Follow SBS Mongolian

Download our apps

Watch on SBS

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service

Watch now