SKIP TO MAIN CONTENT

“Австралид гоо сайхны чиглэлд ажилладаг монголчууд юу ярив | Mongol Beauty 2026

Mongol Beauty.png
Зүүн гар талаас: үсчин, гоо засалч О.Пүрэвжав, сормуус урлаач Ч.Ануударь, Г.Сувдаа нар.

Австралид гоо сайхны чиглэлээр ажилладаг, үйл ажиллагаа явуулдаг мэргэжилтнүүд “Австрали Дахь Монгол Гоо Сайханчдын Холбоо”-г үүсгэн байгуулж, “Mongol Beauty 2026” нэрийн дор олон нийтэд зориулсан анхны үйл ажиллагаа өнгөрөгч ням гарагт зохион байгууллаа.


Published

Updated

By Khandmaa Ochir

Source: SBS


Skip to podcast episode content

Австралид гоо сайхны чиглэлээр ажилладаг, үйл ажиллагаа явуулдаг мэргэжилтнүүд “Австрали Дахь Монгол Гоо Сайханчдын Холбоо”-г үүсгэн байгуулж, “Mongol Beauty 2026” нэрийн дор олон нийтэд зориулсан анхны үйл ажиллагаа өнгөрөгч ням гарагт зохион байгууллаа.


Уг үйл ажиллагаанд гоо сайхны салбарт ажилладаг хүмүүс болон, сонирхогчид, үйлчлүүлэгчид нэг дор цуглаж, нэгэн өдрийг туршлага солилцон, мэдээлэл хуваалцаж өнгөрөөсөн юм.

Энэ үеэр “Австрали Дахь Монгол Гоо Сайханчдын Холбоо”-г үүсгэн байгуулагч сормуус урлаач Ч.Ануударь, Австрали салонд сормуус урлаачаар ажилладаг Г.Сувдаа болон үсчин, гоо засалч О.Пүрэвжав нартай ярилцлаа.

Ч.Ануударь сормуус урлалыг сурсан түүх болоод Австралид салон түрээсэлж үзсэн туршлага, гадаад үйлчлүүлэгчдийг хэрхэн татдаг арга барил зэргээ хуваалцсан бол Г.Сувдаа Австрали салонд хэрхэн ажилд орсон талаараа ярьсан юм. Харин үсчин, гоо засалч О.Пүрэвжав өөрийн 20 жилийн туршлага болон Австралид энэ салбарт ажиллаж буй монголчуудад илүү их боломж байгаа талаар үзэл бодлоо хуваалцав.

2734d9f1-39bf-4556-b9ad-24fd25ef12c3.jpg

О.Пүрэвжав “Ямар ч техник технологи хөгжсөн хүний энергитэй гарыг гүйцэх зүйл гарахгүй. Та нарын сурсан зүйл та нарыг үхэн үхтэл хамгийн мундаг чадвар чинь байх болно гэж багш маань хэлдэг байсан” хэмээн ярилцлагын үеэр дурсаж байлаа.

Мөн тэд Австралид байгаа гоо сайхны салбарт ажиллаж буй монголчууд ур чадвараараа дутдаггүй, харин ч үйлчлүүлэгчдийн сэтгэлд хүрч ажиллаж чаддаг гэдгийг онцолж байв.

Өөрсдийн мэргэжлийн ур чадвар, үнэ цэн бөгөөд, Австралид энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хүмүүст ямар боломж байгааг тэд энэхүү үйл ажиллагааныхаа үеэр тодотгохыг зорьжээ.

Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?

Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.


Latest podcast episodes

Follow SBS Mongolian

Download our apps

Watch on SBS

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service

Stream now