SKIP TO MAIN CONTENT

SBS Examines: Цагаач queer эрэгтэйчүүдэд бэлгийн эрүүл мэндийн үйлчилгээ хэр хүртээмжтэй вэ?

Loving gay couple in bed
Experts told SBS Examines many migrant men who have sex with men are unsure how to access sexual health services in Australia. Source: iStockphoto / mixetto/Getty Images/iStockphoto

ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэхэд тусалдаг эмийг Австралид, тэр дундаа түр виз эзэмшигчид болон Medicare-д хамрагддаггүй хүмүүс ч авах боломжтой. Тэгвэл яагаад зарим LGBTQI+ цагаачид энэ боломжийг хүртэж чадахгүй байна вэ?


Published

By Amy Teepawat

Presented by Khandmaa Ochir

Source: SBS



Skip to podcast episode content

ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэхэд тусалдаг эмийг Австралид, тэр дундаа түр виз эзэмшигчид болон Medicare-д хамрагддаггүй хүмүүс ч авах боломжтой. Тэгвэл яагаад зарим LGBTQI+ цагаачид энэ боломжийг хүртэж чадахгүй байна вэ?


Тисанут Кэвнукул 2022 онд Тайландаас Австралид иржээ. Тэрээр ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэхэд тусалдаг PrEP буюу pre-exposure prophylaxis эмийг анх удаа авах гэж оролдоход өөрт нь нэлээд төвөгтэй, хаанаас эхлэхээ мэдэхгүй санагдсан талаараа SBS Examines-д ярьсан байна.

PrEP-ийг Medicare-д хамрагддаггүй хүмүүс ч үнэ төлбөргүй эсвэл хямд үнээр авах боломжтой. Гэвч Тисанут энэ талаарх мэдээллийг олж авахад хүндрэлтэй байжээ.

“Би амьжиргааны зардал, санхүүгийн нөхцөлдөө л санаа тавих хэрэгтэй байсан. Дээрээс нь нэмээд өрхийн эмч бүртэй энэ талаар тухтай, нээлттэй ярилцаж чадна гэж огт бодогдоогүй.” гэлээ.

Александре Сан Мартим Портес нь гей, bi+ болон бусад эрэгтэй хүнтэй бэлгийн харилцаанд ордог эрэгтэйчүүдэд зориулсан ХДХВ болон бэлгийн эрүүл мэндийн боловсролын үндэсний хөтөлбөр Emen8-ийн олон соёлт нийгэмлэгүүдтэй ажиллах Peer Navigation Lead юм. Түүний хэлснээр Тисанутын туулсан ийм мэдрэмж туршлага түгээмэл тохиолддог.

“Энэ үнэхээр айдас төрүүлж болно... Тэгээд үүнийг төрөлх хэлнээсээ өөр хэлээр хийх хэрэгтэй боллоо гээд төсөөлөөд үзээрэй. Та өмнө нь сайн мэддэггүй нэр томьёонуудыг ойлгох хэрэгтэй болно. Мөн сүүлийн хэдэн сарын хугацаанд хэдэн хүнтэй бэлгийн харилцаанд орсон гэх мэт хувийн зүйлсийнхээ талаар хэн нэгэнтэй ярилцах шаардлагатай болно.

Хүний өссөн орчин, соёлын онцлогоос шалтгаалаад энэ нь өөрөө амаргүй байж болно. Харин энэ бүхнийг англи хэлээр ярих шаардлагатай болохоор бүр нэмэлт бэрхшээл үүсдэг.”

SBS Examines-ийн энэ удаагийн дугаарт эрэгтэй хүнтэй бэлгийн харилцаанд ордог цагаач эрэгтэйчүүд Австралид бэлгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хэрхэн авах боломжтой талаарх сэдвийг хөндөж, энэ сэдвээр ярилцахад илүү аюулгүй, таатай, нээлттэй орчныг хэрхэн бүрдүүлж болох тухай асуудлыг ярилцсан юм.

Энэ дугаарыг SBS Thai-тай хамтран бэлтгэсэн болно.

Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?

Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.


Latest podcast episodes

Follow SBS Mongolian

Download our apps

Watch on SBS

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service

Stream now