Гэртээ амьтан авчрах нь таны амьдралыг баяр баясгалан, нөхөрлөлөөр дүүргэх болно. Гэхдээ энэ аз жаргалтай мэдрэмж давхар хариуцлага дагуулах болно. Австралид тэжээвэр амьтан эзэмшигчдэд зориулсан тусгай хууль үйлчилдэг бөгөөд та тухайн амьтнаа сургах, арчлах үүрэг хүлээдэг.
Гол агуулга:
- Та хуулийн дагуу нохой, муурандаа микрочип суулгаж, бүртгэл хийлгэх хэрэгтэй. Эдгээр нь хоёр тусдаа процесс бөгөөд хоёуланг нь хийсэн байхыг шаарддаг.
- Гэрийн тэжээвэр амьтнаа эрүүл мэндийн тогтмол үзлэгт оруулж, шүдийг нь арчилж, вакцинжуулалт болон аливаа архаг өвчний эмчилгээг хийлгэх нь чухал юм.
- Амьтан тэжээхээр авсан бол тэднийг арчлах нь тухайн гэр бүлийн гишүүн бүрийн үүрэг байх ёстой. Үүнийг ухамсарлаж ойлгосны үндсэн дээр амьтан тэжээх шийдвэр гаргаарай.
Тэжээвэр амьтантай холбоотой илүү их мэдээллийг оршин суух газрынхаа албаны эх сурвалжаас аваарай:
- New South Wales
- Australian Capital Territory
- Victoria
- South Australia
- Western Australia
- Tasmania
- Queensland
- Northern Territory
Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?
Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.






