SKIP TO MAIN CONTENT

SBS Examines: “Австрали хүн шиг харагдахгүй байна”: Сураггүй болсон иргэдийн зураг ялгаварласан сэтгэгдлүүд дагуулав

A woman looks at photographs of missing persons in the aftermath of flash floods, at the Tribhuvan University Teaching hospital in Kathmandu
A woman looks at photographs of missing persons in the aftermath of flash floods, at the Tribhuvan University Teaching hospital in Kathmandu. Source: AFP / Manan Vatsyayana

Непал-Төвөдийн үерийн гамшиг олон хүний амь насыг авч одон, асар их сүйрэл дагуулж буй энэ үед цахим орчинд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан хандлага гарах болов.


Published

By Olivia Di Iorio

Presented by Khandmaa Ochir

Source: SBS



Skip to podcast episode content

Непал-Төвөдийн үерийн гамшиг олон хүний амь насыг авч одон, асар их сүйрэл дагуулж буй энэ үед цахим орчинд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан хандлага гарах болов.


Үерийн улмаас олон мянган хүн амиа алдаж, уг нийтлэл гарах үеийн байдлаар Австралийн 36 иргэнийг оролцуулаад олон хүн сураггүй хэвээр байна.

Мэдээллийн байгууллагууд сураггүй болсон хүмүүсийн зургийг цахим орчинд нийтэлсний дараа арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан сэтгэгдлүүд олон байжээ.

SBS Nepali-ийн ахлах продюсер Dinita Rishal SBS Examines-д: “Ийм хүнд хэцүү үед ч хүний арьс өнгө, өмссөн хувцасны хэв маяг, зүүсэн гоёл чимэглэл нь… хүмүүсийн хооронд зааг үүсгэж, айдас төрүүлэх хандлагыг бий болгож байгаа нь үнэхээр сэтгэл түгшээж байна” хэмээжээ.

SBS Examines-ийн энэ дугаарт гамшигт байгалийн үзэгдлийн дараа арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан сэтгэгдлүүд яагаад олноор гарах болсон талаарх сэдвийг хөндлөө.

Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?

Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.


Latest podcast episodes

Follow SBS Mongolian

Download our apps

Watch on SBS

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service

Stream now