Томуу бол маш хурдан тархдаг вирусийн халдвар юм. Австралид томуугийн улирал эхэлж буй энэ үед өөрийгөө, гэр бүлээ болон нийгмийн хамгийн эмзэг бүлгийн хүмүүсийг хэрхэн хамгаалах талаар эндээс сонсоорой.
Гол агуулга:
- Томуу бол хөнгөнөөс хүнд хэлбэрийн, бүр амь насанд аюултай эрсдэл үүсгэж болзошгүй өвчин юм.
- 6 сартай болон түүнээс дээш насны бүх хүнд жил бүр томуугийн вакцин хийлгэхийг зөвлөж байна.
- Австралид хүүхдүүд зүү хэрэглэхгүй, хамрын шүршигч хэлбэрийн томуугийн вакцин хийлгэх боломжтой.
- Томуугийн вакцин нь аюулгүй бөгөөд үр дүнтэй тул танд асуулт, санаа зовж буй зүйл байвал эмчтэйгээ зөвлөөрэй.




Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?
Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.
Share






