Австраличууд ерөнхийдөө энгийн соёлтой гэдгээрээ алдартай ч цугларалт бүр өөрийн гэсэн бичигдээгүй дүрэм, соёлтой байдаг.
ГОЛ АГУУЛГА:
- Бизнесийн хүлээн авалтад мөрдөх хатуу дүрмүүд байдаг бол нийтийн цугларалт, энгийн уулзалтад соёлын энгийн зарчим үйлчилдэг.
- Айлд зочлохдоо гар хоосон орж болохгүй. Гэрийн эзнээс асууж юу хэрэгтэйг нь авч очдог уламжлалтай.
- Төрсөн өдрийн эзэнд хэт үнэтэй бэлэг өгөх нь тохиромжгүй юм.
- Харин хүүхдийн баярт ирсэн зочдод ууттай жижиг бэлэг өгөх соёл бий.

Үдэшлэгтэй холбоотой зарим үг хэллэг:
- Bubbles = оргилуун дарс
- BYO = Bring Your Own [drink] /Өөрийн уух зүйлээ авч ирэх
- snag = sausage /Зайдас
- bring a plate = Олуулаа хувааж идэх зүйлс авч ирэх

Share






