“Gerista” хэмээх баристагийн сургалтаа гурван жилийн өмнөөс эхлүүлж, Австралид суугаа монголчууддаа кофены соёл, кофены арт хийхийг зааж буй М.Адъяазултай ярилцсаныг хүргэж байна.
Бид энэхүү ярилцлагаа түүнийг сургалтаа явуулж байх үед бэлтгэсэн юм. Олон төрлийн кофены машин өрөөстэй, кофены үнэр ханхалсан тухтай орчинд тэр дөрвөн шинэ суралцагчид хичээлээ орж байлаа.
М.Адъяазул суралцагч нартаа үргэлж зоригтой байхыг захидаг гэсэн юм. Түүний уриа үг одоо “зоригтой, зоригтой” болсон хэмээн инээмсэглэнэ.
Энэхүү ярилцлага таныг “Gerista”-гийн нэг өдрөөр аялуулж, кофены талаарх амттай яриаг хүргэх болно.
Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?
Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.


![[JPG]_How-Australia-Works_Ep1.jpg](https://assets.sbs.com.au/dims4/default/d1d4da1/2147483647/strip/true/crop/3200x1800+0+0/resize/1280x720!/quality/90/?url=https%3A%2F%2Fsbs-au-brightspot.s3.ap-southeast-2.amazonaws.com%2Fe9%2F46%2F56cf4ff54074a36476e0bcb73e13%2Fjpg-how-australia-works-ep1.jpg&imwidth=1280)
![[JPG]_How-Australia-Works_Ep0.jpg](https://assets.sbs.com.au/dims4/default/9a0f61e/2147483647/strip/true/crop/3200x1800+0+0/resize/1280x720!/quality/90/?url=https%3A%2F%2Fsbs-au-brightspot.s3.ap-southeast-2.amazonaws.com%2F8f%2F15%2F83a000db458f9fc153fde8cde907%2Fjpg-how-australia-works-ep0.jpg&imwidth=1280)

