Австрали бол дэлхий дээрх хамгийн онцгой байгальтай улс гэж болно. Дэлхийн хаана ч байхгүй амьтан, ургамал зөвхөн энд л байдаг. Энэ дугаараас та Австралийн энэхүү биологийн олон янз байдал юугаараа онцгой, түүнд тулгарч буй аюул занал болон хамгаалахын тулд бид бүгд юу хийж чадах тухай сонсох болно.
Гол агуулга:
- Австрали бол олон төрөл зүйлээр баялаг орон бөгөөд бусад газарт байхгүй олон төрлийн амьтан, ургамлын аймагтай. Бусад газар нутгаас тусгаарлагдмал байдал нь байгалийн ийм онцгой бүрдлийг бий болгожээ.
- Гэвч устаж үгүй болж буй амьтны үзүүлэлтээр дэлхийд сүүл мушгиж байна. 2,000 гаруй мэрэгч амьтан, шувуу болон сээр нуруугүй амьтад устаж үгүй болох аюулд өртөж байна.
- Австралийн ховор амьтан, байгаль орчныг хамгаалахад бүх хүн хувь нэмрээ оруулж чадна.




Нэмэлт мэдээлэл авч болох эх сурвалжууд:
Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?
Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.
Share






