SKIP TO MAIN CONTENT

Б.Саруулгэрэл: Австралийн шигшээ багийг дасгалжуулж, түүхэн алтан медалийг авчирлаа

761198492_878704225005369_5721958595027404827_n.jpg
Credit: B.Saruulgerel

Австралид суугаа монголчуудын амжилтын буухиа үргэлжилсээр.


Published

By Khandmaa Ochir

Source: SBS


Skip to podcast episode content

Австралид суугаа монголчуудын амжилтын буухиа үргэлжилсээр.


Бид энэ удаа та бүхэнд Австралийн Beach Sambo үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Дэлхийн Beach Sambo Championship-д Австралийн багийг удирдсан, Дэлхийн болон олон улсын хэд хэдэн тэмцээнд тамирчин, дасгалжуулагч, төлөөлөгчөөр оролцсон Викториа мужийн Самбогийн Холбооны Ерөнхийлөгч, Melbourne Sambo Academy-ийн үүсгэн байгуулагчдын нэг Б.Саруулгэрэлтэй ярилцсаныг хүргэж байна.

760861699_1602477464601125_4730422669281311976_n.jpg
2026 оны зургаадуаар сард Филиппиний Манила хотод болсон Ази, Номхон далайн самбо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Австралийн үндэсний шигшээ баг.

Тэрээр өнгөрөгч зургаадугаар сард Филиппинд зохиогдсон Ази номхон далайн орнуудын Аварга шалгаруулах самбо бөхийн тэмцээнд Австралийн багийг дасгалжуулж, Австралийн түүхэнд анх удаа байлдааны самбогийн эмэгтэй төрөлд алтан медаль, спорт самбогийн нэмэх жин болон эмэгтэй жинд хүрэл медаль авчирч чаджээ.

727303361_1534928021515225_7685385147245494386_n.jpg
2026 онд Филиппиний Манила хотод болсон Ази, Номхон далайн самбо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд Австралийг төлөөлөн оролцсон Виктория мужийн шигшээ багийн бүрэлдэхүүнд Монголын гурван тамирчин Б.Саруулгэрэл, Г.Сайханжаргал, С.Анхтулга нар багтжээ.

Мөн энэхүү тэмцээний үеэр зэргээ ахиулж, олон улсын дасгалжуулагчийн эрх авах шалгалтад Австралиас таван дасгалжуулагч оролцож хоёр нь амжилттайгаар тэнцсэн бөгөөд тэд хоёулаа монгол залуус буюу Б.Саруулгэрэл болон Г.Сайханжаргал нар байв. Уг тэмцээнд Австралиас нийт дасгалжуулагч, шүүгч, тамирчин гээд 30-аад хүний өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй оролцжээ.

759348529_1758167105208465_8609802534076958383_n.jpg
2025 оны World Beach Sambo Championships-ээс "Шилдэг дасгалжуулагч" шагнал хүртэж буй агшин.

Түүнчлэн Б.Саруулгэрэл өнгөрсөн жил элсний самбогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Австралийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажилласан байна.

758730449_940496382412867_4070489156354362471_n.jpg
2025 онд БНХАУ-д болсон Дэлхийн тулааны спортын наадмын үеэр Австралийн багийн хамт.

Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?

Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.


Latest podcast episodes

Follow SBS Mongolian

Download our apps

Watch on SBS

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service

Stream now