Австралид ирээд 12 жил болж байна, Aristocrat компанийн Regulatory Compliance Auditor, Vinyasa иогийн багш, “Есөн хүсэл ба Карьер” хөтөлбөрийн ментор хэмээн өөрийгөө танилцуулах энэ бүсгүйг Б.Шүрэнцэцэг гэдэг. Түүний танилцуулгад албан ёсоор дахин нэг шинэ зүйл нэмэгдсэн нь “Үрдээ ерөөх есөн хүсэл” номын зохиолч гэх нэр.
2023 онд анхны охиноо өлгийдөн авч, хүний нутагт хүүхдээ амлуулахдаа хэлдэг байсан ерөөлийн үгс нь түүнд хүүхэд бүрд хүргэх сэн хэмээн зорих ном болон бүтжээ.
Номоо хэвлээд уншигчдийн гарт аль хэдийн хүргэсэн бөгөөд одоо англи хэлээр орчуулан хүргэж Австралийн номын сангуудад өгөх тухайгаа тэр хуваалцсан юм. Түүнчлэн Өвөр Монголд ч номоо хэвлүүлэхээр бэлтгэлээ базаажээ.
“Би хүүхэд болгонд өөрөө хүрч очиж чадахгүй ч гэсэн ном маань хүрч чадна, хань болж чадна” хэмээн итгэл дүүрэн хэлэх Б.Шүрэнцэцэгийн ярилцлагыг та бүхэн хүлээн авч сонсоорой.
Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?
Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.





