Дэлхийд арьсны хавдрын тохиолдлоор бараг тэргүүлж буй Австралийн нөхцөлд, эрдэмтэд нийгмийн сүлжээнд анхаарал болгоомжтой байж, нарнаас хамгаалах тос болон бусад хамгаалалтын аргуудыг үргэлжлүүлэн хэрэглэхийг уриалж байна. Source: Moment RF / Getty ImagesНийгмийн сүлжээн дэх нарнаас хамгаалах тосны эсрэг чиг хандлага өргөжиж буй энэ үед эрдэмтэд буруу мэдээлэлтэй тэмцэж, Австраличуудыг "хувцас өмс, тос түрх, малгай өмс" гэсэн зарчмыг дагахыг уриалж байна.
Published
By Lera Shvets
Presented by Undrakhbayar Jargalsaikhan
Source: SBS
Skip to podcast episode contentShare this with family and friends
Нийгмийн сүлжээн дэх нарнаас хамгаалах тосны эсрэг чиг хандлага өргөжиж буй энэ үед эрдэмтэд буруу мэдээлэлтэй тэмцэж, Австраличуудыг "хувцас өмс, тос түрх, малгай өмс" гэсэн зарчмыг дагахыг уриалж байна.
Гол агуулга:
- Австраличуудын ердөө 53.9 хувь нь нарны хамгаалалтыг хангалттай хийдэг гэж ABS болон Хавдрын Зөвлөл мэдэгджээ.
- Австрали улс дэлхийд арьсны хавдрын тохиолдлыг тоогооо дэлхийд тэргүүлэгч улсуудын нэг юм.
- Австрали болон дэлхий дахинд нийгмийн сүлжээний нөлөөлөгчид нарнаас хамгаалах бүтээгдэхүүний талаарх буруу мэдээллийг тарааж байгаа нь эрдэмтдийн санааг зовоож байна.
Нарнаас хамгаалах тос хавдар үүсгэдэг үү?
Нарнаас хамгаалах тосны химийн бодисууд хүний биед шингэдэг үү вэ?
Хамгийн үнэтэй нарнаас хамгаалах тос хамгийн сайн нь гэсэн үг мөн үү?
DIY буюу өөрөө хийсэн нарны жинхэнэ хамгаалалт болж чадах уу?
Австралийн хавдрын статистик энэ жил ямар үзүүлэлттэй байна вэ?
Эдгээр асуултыг хариуг та энд подкастаас сонсоорой.
Хавдрын Зөвлөлийн мэдээлснээр, Австралид меланомын тохиолдлын 95 хүртэлх хувь нь хэт ягаан туяанд хэт их өртсөнөөс үүдэлтэй байдаг.
Хавдрын Зөвлөл болон Австралийн Статистикийн Товчооны хамтарсан саяхны судалгаагаар, Австраличууд арьсны хавдрын эрсдэлийг бууруулахад хангалттай нарнаас хамгаалалт ашиглахгүй байгаа нь тогтоогджээ. Шинэ мэдээллээс харахад, зөвхөн тал хувь нь (53.9 хувь) л өндөр UV түвшинтэй үед хамгаалах арга хэмжээ авдаг байна.