Гол агуулга:
- Австралид Уугуул иргэдийн соёлын болон оюуны өмчийг хамгаалах эрх зүйн хүчин чармайлт үргэлжилж байна.
- Абориген болон Торрес Стрэйт арлын уугуул иргэдийн урлаг, гар урлалыг борлуулж буй хүмүүсээс зөв асуулт асуух нь маш чухал.
- Уугуул иргэдийн жинхэнэ уран бүтээлийг худалдан авах нь уран бүтээлчид, тэдний нийгэмлэгт болон хэрэглэгчдэд харилцан ашигтай байдаг.
- Австралид Уугуул иргэдийн урлаг, гар урлал хамгаалагдсан байдаг уу?
- Абориген болон Торрес Стрэйт арлын уугуул иргэдийн урлагийг хэрхэн хариуцлагатай худалдан авах вэ?
- Уугуул иргэдийн жинхэнэ бүтээлийг хаанаас ёс зүйтэйгээр худалдаж авч болох вэ?
- Борлуулагчдаас юу асуух хэрэгтэй вэ?
- Бүх уугуул урлаг ижил үү?
Уугуул иргэдийн жинхэнэ уран бүтээлүүд соёлын болон урлагийн өндөр үнэ цэнтэй байдаг.
Энэ бол 60,000 гаруй жилийн турш үеэс үед уламжлагдан ирсэн соёлын өвийн нэг хэсэг юм.
Австралид Уугуул иргэдийн урлаг, гар урлал хамгаалагдсан байдаг уу?
Уугуул иргэдийн соёлын болон оюуны өмч (ICIP) нь Абориген болон Торресын хоолойн арлын уугуул иргэдийн уламжлалт мэдлэг, соёлын илэрхийллийн бүх хэлбэрийг хамардаг.
Хээ угалз, бэлэгдэл нь ICIP-ийн хамгийн танигдсан хэлбэрүүдийн нэг юм.

“Гэхдээ ICIP нь зөвхөн биет уран бүтээлээр хязгаарлагдахгүй,” гэж Quandamooka гаралтай оюуны өмчийн хуульч СStephanie Parkin тайлбарлаж байна.
“ICIP нь нүдэнд харагдахгүй бүхнийг хамардаг. Үүнд тухайн бүтээлийн ард байгаа түүх, уран бүтээлчийг энэ бүтээлийг туурвихад нөлөөлсөн бүх зүйл, мөн тэр түүхийг яагаад ийм байдлаар өгүүлж байгааг ч багтаадаг.”
Соёлын арга барил, утга агуулга нь тухайн нийгэмлэг, ард түмнээс хамааран иялгаатай байж болох тул орон нутгийн онцлогийг ойлгох нь чухал юм.
Австралийн Засгийн газар ICIP-ийг хамгаалах тусгай хууль тогтоомжийг нэвтрүүлэхээр амласан бөгөөд “хуурамч урлагийн бүтээл, бараа бүтээгдэхүүн, дурсгалын зүйлсээс үүдэлтэй хор хохирлыг шийдвэрлэх”-ийг зорьж байна. Эдгээр хамгаалалтын арга хэмжээ одоогоор хөгжих шатандаа явж байна.
Stephanie Parkin бол 2007 оны Сенатын шалгалтын дараа байгуулагдсан үндэсний байгууллага болох Indigenous Art Code-ийн ТУЗ-ийн даргаар ажилладаг. Тус байгууллага нь бизнесүүд болон урлагийн зуучлагчдад зориулсан ёс зүйн дүрмээр дамжуулан уран бүтээлчид болон тэдний бүтээлийг хамгаалах зорилготой байгууллага юм.
Хуурамч бүтээлийн асуудал хэдэн арван жилийн турш оршсоор ирсэн. Энэ нь зөвхөн уран бүтээлчдийн санхүүгийн орлогод нөлөөлөөд зогсохгүй соёл болон тэдний нийгэмлэгт ын хохирол учруулж, сөргөөр нөлөөлдөг.Stephanie Parkin
Абориген болон Торрес Стрэйт арлын уугуул иргэдийн урлагийг хэрхэн хариуцлагатай худалдан авах вэ?
Wonaruah уран бүтээлч, дизайнер, бизнес эрхлэгч бөгөөд Indigenous Art Code-ийн ТУЗ-ийн гишүүн Saretta Fielding хэлэхдээ,
“Австрали дахь Уугуул иргэдийн урлагийг худалдан авах нь ёс зүйн болон соёлын аялал юм” гэв.
Тэрээр хэрэглэгчдэд дараах гурван үндсэн алхмыг зөвлөж байна:
- Бүтээлийн жинхэнэ эсэхийг нягтлах
- Ёс зүйтэй худалдаа эрхэлдэг сувгуудтай холбогдох
- Зөв асуултууд асуух
Уугуул иргэдийн жинхэнэ бүтээлийг хаанаас ёс зүйтэйгээр худалдаж авч болох вэ?
Жинхэнэ уугуул бүтээл, бүтээгдэхүүн нь тухайн нутгийн (Country) холбоотой уран бүтээлчийн өөрийнх нь хийсэн эсвэл түүний зөвшөөрлөөр хуулбарласан байдаг.
Ёс зүйтэй сувгаар худалдан авснаар орлого нь уран бүтээлчид болон тэдний нийгэмлэгт очих баталгаа болдог.
Та дараах аргуудаар худалдан авч болно:
- Уран бүтээлчээс шууд авах
- Уугуул урлагийн үзэсгэлэн, яармагаас худалдан авах
- Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй уугуул урлагийн төвүүдээр авах боломжтой.
Мөн дэлгүүр, галерей эсвэл урлагийн зуучлагчийн үүд, вэбсайт дээрх Indigenous Art Code-ийн хар, улаан логотой бол баталгаатай гэж үзэж болно. Энэ нь уран бүтээлчидтэй ёс зүйтэй харилцах сайн дурын амлалт өгснийг илтгэдэг.
![Aboriginal Art Co 02[36] copy.jpg](https://assets.sbs.com.au/09/d0/1a3f2ed542e6af286b779ea5658a/aboriginal-art-co-0236-copy.jpg?imwidth=1280)
Борлуулагчдаас юу асуух хэрэгтэй вэ?
Та эх бүтээл эсвэл лицензтэй хуулбар алийг нь ч худалдан авч байсан дараах мэдээллийг заавал асууж тодруулах хэрэгтэй:
- Хэн гэдэг уран бүтээлч вэ?
- Тэр хаанаас гаралтай вэ?
- Уран бүтээлчид хэрхэн, ямар нөхцөлөөр төлбөр олгогддог вэ?
“Ийм мэдээлэлтэй байж, зөв асуулт асуух чадвартай байх нь хамгийн эхний алхам” гэж Saretta Fielding онцолжээ.
Бүх уугуул урлаг ижил үү?
Абориген болон Торрес Стрэйт арлын уугуул иргэдийн урлагийг ёс зүйтэйгээр худалдан авах нь уран бүтээлчид болон тухайн нийгэмлэгт болон өөрсдийн өв соёлын гүн гүнзгий, олон талт байдлыг илүү өргөн хүрээнд түгээх боломжийг олгодог.
Та уран бүтээлчээс шууд худалдан авсан үед тэдний нийгэмлэгт ч үр ашигтай байдаг.Saretta Fielding
Австралийн Анхны үндэстэн ард түмний урлаг нь мянга мянган жилийн түүхтэй бөгөөд өнөөг хүртэл тасралтгүй хөгжсөөр байна.
Энэ нь олон зуун хэл, соёлын бүлгүүдийг илэрхийлдэг тул хэлбэр, хэв маягийн хувьд асар их ялгаатай.
“Бүх Абориген уран бүтээлчид ижил” гэсэн ташаа ойлголтоос зайлсхийх хэрэгтэй гэж Fielding дүгнэн хэллээ.
“Бид олон янз — бүс нутаг, алслагдсан нутаг, хот сууринд амьдарч байна. Мөн жинхэнэ Абориген урлагийг зах зээлд хүргэхийн төлөө ажиллаж байна.”
Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?
Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.





