Бид Австралид бүртгэлтэй мэргэшсэн татварын агент Ч.Насанжаргалтай ярилцлаа. Тэрээр Австралийн татварын систем, шаталсан тогтолцоо нь хэрхэн ажилладаг, Татварын тайлангаа мэдүүлэхэд бид юун дээр илүү их анхаарах ёстой талаар мэдээлэл өгсөн юм.
Түүнчлэн татварын зорилгоор яг юуг орлого гэж үздэг вэ, сугалаанд хожсон мөнгөнөөс татвар төлөх үү, татвараас хасуулж болох зардлууд, бид юун дээр илүү болгоомжилж анхаарах ёстой талаар зөвлөлөө. Тэрээр бидний тийм ч их ач холбогдол өгөхгүй өнгөрөөх хандлагатай байдаг асуултууд хамгийн чухал нь ч байж болохыг сануулсан юм.
САНАМЖ: Энэхүү мэдээлэл нь зөвхөн ерөнхий мэдээлэл бөгөөд хүн бүрийн санхүүгийн нөхцөлийг илэрхийлээгүй болно. Тиймээс та бүхэн өөрсдийн санхүүгийн зөвлөхтэйгөө холбогдоорой.
Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?
Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.






