Дундажаар мянган долларыг татварт төлөхөөс хэмнэж, цагийн ажлын хөлсний доод хэмжээг 3,75 хувиар нэмлээ. Нийгмийн даатгалын шимтгэл буюу Superannuation-ийг 11,5 хувь болгож өсгөсөн зэрэг санхүүгийн шинэ жилийн өөрчлөлтүүдийг Б.Жавхлан тайлбарлалаа.
Гол агуулга:
- Татварыг хэдэн хувиар яаж бууруулсан бэ? Монголчууд татвараас хэдийг хэмнэх бол?
- Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмж, бүтэн цагаар ажилладаг хүн долоо хоногт 915 доллар авдаг болов.
- Үүнээс бага цалин авдаг бол хаана хандах вэ?
- Нийгмийн даатгалыг шимтгэлийг 11,5 хувь болгож нэмлээ. Ирэх жил 12 хувь болгоно.
- Австралид НДШ буюу Superannuation-ийг ажилтан биш ажил олгогч нар төлдөг.
- Монгол, Австралийн татварын тогтолцооны ялгааг тайлбарлав.

Share





