Хүүхэд хүчирхийллийн сэжигтэй тохиолдол бүрийг заавал мэдэгдэх ёстой.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн эрхийн тухай конвенцид Австрали улс 1990 онд нэгдсэн. Гэсэн ч хүүхдийн эрх, тэднийг хамгаалах хууль дүрэмд оруулах зарим чухал өөрчлөлт олон бий. Жишээ нь Австралид 10 настай хүүхдийг баривчилж, буруутгаж, шүүхэд шилжүүлж, шоронд хорих боломжтой. Энэ нь бусад орнуудтай харьцуулахад гэмт хэргийн насны доод хэмжээ Австралид харьцангүй бага байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

Нутгийн уугуул иргэдийн 10-17 насны хүүхдүүд хорих ял ихээр авч байна.







