Хос хэлтэй байх нь олон давуу талтайг судалсан баримт олон бий. Гэхдээ туршлагаас харахад хүүхдийнхээ хэрэгцээнд тааруулан давхар хэл эзэмшүүлэх нь зөв юм.
Хамгийн сүүлд хийсэн хүн амын тооллогын дүнгээс харахад Австрали дахь 5 гэр бүл тутмын 1-ээс илүү нь гэртээ өөр хэлээр ярьцгаадаг гэжээ.

Хүүхдүүд эх хэлээрээ дамжуулан өв уламжлал, соёлоо сурдаг. Энэ тухайд бид Монгол болон бусад орны хэл шинжээч эрдэмтэд, багш нарын яриа, Австралийн анхны хос хэлний боловсролын хөтөлбөрөөр сурсан хүний туршлагыг хүргэж байна.

Хос хэлтэй хүүхдүүд бусдыг ойлгох, хүн бүрийн ялгааг мэдрэх, сурах чадвар сайтай байдаг.






