HAPPY VALENTINE'S DAY Wish and Wings гэр бүлийн влог хийдэг Т.Мөнгөншагай, Н.Заяажаргал нартай баярын өдөрт зориулан ярилцлаа. Гадаадад гэр бүлээрээ амьдрахад хэн нэгний тусламжгүйгээр зөвхөн эхнэр, нөхрийн хүчин чармайлтаар амьдралыг бүтээдэг тухайд ярилцаж, тэдний туршлагыг хуваалцсан юм.
Тэдний хайрын түүх, асуудлыг даван туулж, аз жаргалтай гэр бүлийг бүтээж буй туршлагыг нь хуваалцлаа.

Тэд Солонгост амьдарч байгаад Австралид ирээд зургаан жил болжээ. Энд сургуульд сурч, хувийн бизнесээ эрхлэн хажуугаар нь гэр бүлийн влог хийж байна.

Гэр бүл болсноос хойших эхний 5 жил тэдний хувьд "цэргийн алба" байсан гэж хосууд хошигнодог. Тэр үед тулгарсан асуудлуудыг хамтдаа давж чадсан учраас одоо тэдний гэр бүл бат бөх оршин тогтнодог гэлээ.

Одоо бид хоёрт "салалт" гэдэг сонголт байхгүй. Тийм болохоор асуудлыг ярилцаж шийдэх л гарц бий.

Та тэдний влогийг ЭНД дарж үзэж болно.






