Шинэ Өмнөд Уэльс, Өмнөд Австрали болон Куинслад мужуудад эрчим хүчний үнэ нэмэгдэнэ гэдгийг Австралийн Эрчим хүчний зохицуулагч байгууллагаас мэдээллээ.
Австралийн Эрчим хүчний зохицуулагч байгууллагаас (AER) тогтоосон цахилгааны жишиг үнэ болох Анхдагч зах зээлийн санал (DMO) нь дээрх мужууд дахь 475,727 өрх болон 91,060 жижиг бизнесийн хувьд өсөхөөр болсон байна.
- Шинэ Өмнөд Уэльс (NSW):
Controlled load байхгүй өрхүүдийн хувьд үнэ 8.5%–9.1%-иар нэмэгдэнэ.
Controlled load-той өрхүүдэд үнэ 8.3%–9.7%-иар өснө.
- Куинсландын зүүн өмнөд бүс (SE QLD):
Controlled load байхгүй өрхүүдийн цахилгааны үнэ 3.7%-иар өснө.
Controlled load-той өрхүүдийн хувьд өсөлт 0.5% байна.
- Өмнөд Австрали (South Australia):
Controlled load байхгүй өрхүүдийн хувьд үнэ 3.2%-иар нэмэгдэнэ.
Controlled load-той өрхүүдэд үнэ 2.3%-иар өснө.







