М.Энхтулга ISKA WORLD CUP MARTIAL ARTS SPORTS CHAMPIONSHIPS тэмцээний 4 төрөлд оролцож, хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ.Хүүхдүүдээ заавал спортоор, ялангуяа тулааны спортоор хичээллүүлээрэй гэж М.Энхтулга уриалж байна. Спорт хүнийг илүү сахилга баттай, зөв хүн болгодог хэмээн өөрийн амьдралыг жишээ болгон ярьлаа.
Published
Updated
By Undrakhbayar Jargalsaikhan
Source: SBS
Skip to podcast episode content
Share this with family and friends
Хүүхдүүдээ заавал спортоор, ялангуяа тулааны спортоор хичээллүүлээрэй гэж М.Энхтулга уриалж байна. Спорт хүнийг илүү сахилга баттай, зөв хүн болгодог хэмээн өөрийн амьдралыг жишээ болгон ярьлаа.
Тэр өмнө нь Австралийн таеквондогийн аваргаар хоёр удаа, каратегийн аваргаар нэг удаа шалгарч байжээ. Монголд мөн улсын аваргын цом авч байв.
2023 ISKA WORLD CUP MARTIAL ARTS тэмцээнд жилийн өмнөөс тууштай бэлдэн оржээ. Тэр энэ дэлхийн аваргын тэмцээнээр таеквондогийн спортоос зодог тайлж байна.
М.Энхтулгын шавь өвсөр насны ангилалд Combat taekwondo төрөлд мөн дэлхийн аврага болжээ.
Өөрийн клубээ байгуулаад гурван жил болжээ. Шавь нараа бүгдийг нь аварга болгоно гэж зорьдог.
Одоо боксоор хичээллэж эхэлжээ.Австралийн тухай мэдээг байнга авахыг хүсвэл цахим орчинд бидэнтэй хамт байгаарай. SBS Mongolia websie, SBS Mongolia Facebook page-ийг дагаарай.