Хэрэв та ажил хийдэг, засгийн газрын тусламж авдаг эсвэл төлбөр тооцоогоо хялбархан хийхийг хүсвэл танд банкны данс хэрэгтэй. Бүр нэг биш хэд хэдэн данстай байх хэрэгтэй ч байж магадгүй юм. Австралид 20 сая хэрэглэгч банкны данстай байдаг. Та өөртөө тохирох дансаа олоход бага зэрэг цаг гаргаж судалж үзэх нь зүйтэй. Australia Explained-ийн өнөөдрийн дугаарт өөртөө тохирсон банкны дансыг яаж сонсох тухай төвлөрөн ярилцах болно.
Key Points
- Та дансаа биечлэн очиж эсвэл онлайнаар нээх боломжтой.
- Онлайн дансууд харилцагчийн үйлчилгээ бага байж болох ч өндөр хүүтэй байдаг.
- Сарын хураамжаас зайлсхийхийн тулд харьцуулж судлах эсвэл дансны нөхцөлөө мөрдөж байх хэрэгтэй.
- Австралийн засгийн газар таны дансны $250,000 хүртлэх хэмжээг хамгаалдаг.


Share






