Анх удаа орон сууц худалдан авч байгаа хүмүүст таван хувийн урьдчилгаа төлөөд байраа авах боломжийг Холбооны Засгийн газар олгоно. Төлөвлөсөн хугацаанаас гурван сараар урагшлуулсан уг хөтөлбөрийн тухай таны мэдэх ёстой бүхнийг эндээс сонсоорой.
Гол агуулга:
- Анхны орон сууцаа худалдан авагчид таван хувийн урьдчилгаа төлөөд байраа авах хөтөлбөр 10-р сараас хэрэгжиж эхэлнэ.
- Үл хөдлөх хөрөнгийн үнийн дээд хязгаар нэмэгдэнэ.
- LMI төлөх шаардлагагүй болно.
- Хөтөлбөрт хамрагдагсдын тоонд хязгаар тогтоохгүй.
Орон сууцны үнийн дээд хязгаарыг нэмлээ:
Sydney: $1.5 сая хүртэл
Melbourne: $950 мянга хүртэл
Brisbane: $1 сая хүртэл
Perth: $850 мянга хүртэл
Adelaide: $900 мянга хүртэл
Canberra: $1 сая хүртэл
Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?
Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.






