Ц.Цэрэндорж, Г.Уранцэцэг нар Австралид сар шинийн баяраа тэмдэглэжээ.Дэлхийн өвөө, эмээ нарын өдрийг тохиолдуулан Монголд ач зээгээ санан суугаа олон мянган өвөө, эмээ нарын төлөөлөл болгон Ц.Цэрэндорж, Г.Уранцэцэг нартай ярилцлаа. Ахмад настнуудын хайрласан алтан сургаалийг эндээс сонсоорой.
Published
Updated
By Undrakhbayar Jargalsaikhan
Source: SBS
Skip to podcast episode contentShare this with family and friends
Дэлхийн өвөө, эмээ нарын өдрийг тохиолдуулан Монголд ач зээгээ санан суугаа олон мянган өвөө, эмээ нарын төлөөлөл болгон Ц.Цэрэндорж, Г.Уранцэцэг нартай ярилцлаа. Ахмад настнуудын хайрласан алтан сургаалийг эндээс сонсоорой.
Ц.Цэрэндорж гуай залуудаа залуучуудын эвлэлийн төв хороонд үзэл суртал, урлаг соёл хариуцсан зааварлагч байжээ. Өдгөө 80 насыг зооглож, сэцэн мэргэн үг, сургаалиа үр хүүхдүүдээ хайрлан сууна.
Цай, сүүний дээжээ өргөх бүртээ үр хүүхдүүдээ бодож, эрүүл энхийг ерөөдөг шүү. Г.Уранцэцэг эмээ СХД-ийн Бүх ард түмний спартакиадад оролцож, хүрэл медаль авсан баярт мэдээгээ хуваалцан яриагаа эхлүүллээ.
Зээ охин нь ангийн дарга, сургуулийнхаа шилдэг сурагч болсон баярт үйл явдлыг тэд тэмдэглэжээ.
Blue Mountain уулсын оройд эгч дүү гурав хадыг харан хайр хүрч байлаа хэмээн тэд ярьсан юм.