Г.Золбоогийн анхны багш нь жүдо бөхийн дэлхийн аваргаас анхны алтан медалийг Монголд авч ирсэн, олимпын хүрэл медальт Х.Цагаанбаатар. Австралид ирээд мөн л Австралид олимпын наадмаас жүдо бөхийн анхны хүрэл медалийг авсан тамирчин, шигшээ багийн дасгалжуулагч Maria Pekli-ийн шавь болжээ. Одоо тэр 2028 оны олимпын наадамд оролцохоор бэлтгэлээ хийж байна.
Share





