Австрали даяар өдөр бүр явган зорчигчид өөрөө ч мэдэлгүй хууль зөрчдөг. Энэ бол наанадаж торгуульд унах, цаашлаад осолд өртөх эрсдэл юм. Энэ дугаартаа бид хэрхэн аюулгүй зам хөндлөн гарах, гэнэтийн торгууль төлөхөөс зайлсхийж, Австралид нийтлэг үйлчилдэг явган зорчигчийн тухай хууль, дүрэм яагаад бидэнд чухал байх тухайд ярилцах гэж байна.
Явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах нь энгийн зүйл, хэн ч мэдэх үйлдэл байж болох юм. Гэвч зөвхөн үүнд найдаж болохгүй.
Австралийн авто замын хууль нь гудамж, замыг хамтдаа ашиглаж буй хүн бүрийг хамгаалах зорилготой байдаг.
Муж, нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтлэг зарчмууд байдаг ч бага зэргийн ялгаатай байж болно.


Танай муж, нутаг дэвсгэрт үйлчилдэг явган зорчигчийн замын хөдөлгөөний дүрмийг National Transport Commission- вэбсайтаас авна уу.






