MELA Монгол хэлний сургууль 2024 оны төгсөлтийн баяраа хийлээ.Анхны хичээл дээр багшийнхаа яриаг ойлгохгүй бүлтэгнэн суусан энэ хүүхдүүд өнөөдөр Монголын тухай Монгол хэлээр илтгэл тавьж, багшдаа захиа бичиж өгөх хэмжээнд сурчээ. Ирэх жил дараагийн шатандаа сурахаар хүлээж байна.
Published
Updated
By Undrakhbayar Jargalsaikhan
Source: SBS
Skip to podcast episode contentShare this with family and friends
Анхны хичээл дээр багшийнхаа яриаг ойлгохгүй бүлтэгнэн суусан энэ хүүхдүүд өнөөдөр Монголын тухай Монгол хэлээр илтгэл тавьж, багшдаа захиа бичиж өгөх хэмжээнд сурчээ. Ирэх жил дараагийн шатандаа сурахаар хүлээж байна.
Эх хэл бол түүх, соёл, гарал үүслээ ойлгох түлхүүр. Энэ түлхүүрийн үзүүрээс атгасан Т.Нэгүүн ямар баяртай байгааг хараарай.
Сурагчид нь өөрсдийн гараар бяцхан захидал бичиж, зурагтайгаа хамт багшдаа дурсгав.
Багш хүний хамгийн сайхан бэлэг, хүүхдүүд маань бичиж сурснаа харуулсан энэ бэлэг байлаа гэж Б.Отгончимэг багш нулимс унаган баярласан юм.Б.Отгончимэг багш өөрийн найман жилийн туршлага дээрээ үндэслэн Монгол хүүхдүүдэд эх хэлийг нь заах сурах бичиг эмхтгэн гаргасан юм. 2024 оны MELA Монгол сургуулийн сурагчид энэ сурах бичгээр ингэж сайн уншиж бичиж сурчээ. Хамгийн гол нь эх хэлээрээ дамжуулан Монголын уламжлал, соёлыг тэд сурч байна.